Docs

2009 - Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр

Уриа: Шударга байцгаая

Монголын ард түмний эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана. Монгол улсын Ерөнхийлөгчид Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд л ажиллана. Шударга ажиллана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хувийн болон бусад явцуу эрх ашгийн төлөө буруугаар ашиглахыг цээрлэнэ. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Ардчилал, эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

2009 - Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Намбарын Энхбаярын мөрийн хөтөлбөр

Уриа: Эвийн хүчийг бэхжүүлнэ
Эх орны хишгийг өгүүлнэ

МАХН надад өндөр итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүллээ.

Энэ бол зөв эхлэлээ үргэлжлүүлэн хийж бүтээснээ бататгаж, МАХН-Ардчилсан намын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн, бодож төлөвлөснөө гүйцээж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шинэ зорилт дэвшүүлэн шийдвэрлэх болол­цоо олгосон өндөр итгэл найдвар юм.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Хууль

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.2.”сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.3.”аль нэг намын гишүүн” гэж аль нэг улс төрийн намд гишүүнээр элсч бүртгүүлсэн бөгөөд тухайн намаас гарах өргөдлөө өгч, гишүүний бүртгэлээс хасуулаагүй иргэнийг;
3.1.4.”арван найм, хорин таван насанд хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.5.”төрийн өмчит хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн2 13, 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрыг;
3.1.6.”төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг.

2008 - Үндэсний Шинэ Намын мөрийн хөтөлбөр

Үндэсний үзлээс хөндий, шашнаас ангид, бусдаас хуулбарласан ардчилалын номлол хямралд орж, эмх замбараа, эх захгүй байдал газар авч, үзэл бодлын туйлшрал  хавтгайрч, төр засаг болон ардчилалд итгэх итгэл алдарч олон түмэн цөхрөлд орсон өнөөдрийн нийгэмд олсон амжилт, алдсан алдаагаа дэнслэн шинэ зорилт дэвшүүлэн тавих нийгмийн захиалга улс төрчид, улс төрийн намын өмнө бодитойгоор тавигдаж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1., 19.2.-т зааснаар тухайн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь оролцсон хуралдаанаас хорооны эрх хэмжээний асуудлаар гарсан шийдвэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналд үндэслэгдсэн бол энэ шийдвэрийг баталгаажуулсан тогтоолд хорооны дарга, эсхүл нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

Монгол Улсын сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан “улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэдгийг Сонгуулийн Ерөнхий хороо болон түүний Ажлын албаны үйл ажиллагаанд аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний зүгээс хутгалдан оролцох, хорооны гишүүд болон Ажлын албаны ажилтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалынхаа эрх мэдлийг аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний эрх ашигт нийцүүлэн ашиглах, сурталчилгаа хийх, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хэн нэгнийг намын гишүүнчлэлийн харьяаллаар ялгаварлан гадуурхах, улс төрийн хувьд төвийг сахих зарчмыг баримтлахгүй байх зэрэг аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж болохгүй гэж ойлгоно.

Сонгуульд хариуцлагатай хандахын учир

-   Яах гэж бөөн мөнгө хөрөнгө, ажил чирэгдэл болж сонгууль явуулдаг юм бол?
-   Иргэн та сонгуульд яаж оролцдог вэ? Ёсыг бодон сонгуулийн хэсэг дээр очиж саналын хуудас бөглөх төдийгөөр өнгөрөөчихдөг юм биш биз? Таны сонгох эрх хэрхэн баталгаажих вэ?

Ардчилсан нийгэмд төр засаг нь ард иргэдийн хүсэл зоригоор баталгаажих учиртай.

ИРГЭН ТА өөрийн хүсэл зоригоор баталгаажуулан байгуулсан ТӨРӨӨ 

-   хяналт тавьж ажиллуулах
-   итгэлийг тань алдаж хөсөрдүүлвээс өөрчлөх, солих, шинэтгэх БҮРЭН ЭРХТЭЙ.

Таны энэ эрхийн хэрэгжих гол арга зам нь чөлөөт, шударга сонгууль.

Сонгуулийн ил тод байдал, сонгогчдын нэрийн жагсаалт

2007 оны 12-р сарын 26-нд УИХ-ын шинэчлэн баталсан УИХ-ын сонгуулийн хуулийн  сонгогчийн нэрийн жагсаалтыг ил болгохтой холбоотой 20.1 болон 20.2 заалтууд нь үзэл санааны хувьд ардчилсан сонгуулийн зарчим, олон улсын жишиг стандартад нийцсэн дэвшилттэй өөрчлөлт болсон. Нэрийн жагсаалтын үнэн зөв эсэхийг сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн байгууллагууд хянах боломжоор тэгш хангагдах нь олон талаар ашигтай бөгөөд сонгуулийг шударга явуулахад онцгой чухал нөлөөтэй боловч  ийнхүү ил болгох  нь жагсаалтад буй хувь хүний мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуултыг бий болгодог. Ийм болгоомжлол нь бусад улс оронд ч тохиолддог бөгөөд хувь хүний нууцыг хамгаалах үүднээс янз бүрийн журмууд гарган мөрдөх нь түгээмэл арга болох нь олон улсын туршлагаас харагдаж байна. Тухайлбал, Европын холбоонд Convention for the Protection of Individuals with regard to Automatic Processing of Personal Data гэх мэт эрх зүйн актууд үйлчилж байна.

Сонгуулийн нэр томъёоны тайлбар

Урьдчилан санал өгөх (absentee voting) – сонгуулийн өдөр санал авах байранд биеэр очих боломжгүй бүртгэгдсэн сонгогчид өөр газар бас саналаа өгч болох үйл явц.

Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт – албан журмаар сонгуулийн тухай хууль тогтоомжид оруулсан өөрчлөлт.

2008 - "Иргэний Эвсэл"-ийн мөрийн хөтөлбөр

Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь жирийн нэг ээлжит сонгууль биш, Монголын нийгмийн хямралыг гэтлэн давах их үйлсийн эхлэл болно гэж бид үзэж байна. Энэхүү түүхэн сорилт нь улс үндэстнээ аврах, Монголд иргэний нийгмийг төлөвшүүлэх,бодит ардчилалыг тогтоох стратегийн зорилгоор тодорхойлогдоно.

Хуудаснууд

Сонгууль

Subscribe to Docs