Мэдээ

Шилжилт хөдөлгөөнийг 5 дугаар сарын 30-аас түр хугацаагаар зогсооно

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.

Сонгуульд өрсөлдөх намуудын нэрс тодорлоо

2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулаад байна.

Инфографик - 3
Сонгогчдын тоо, сонгуульд оролцсон байдал / 2012 он

Инфографик - 2
УИХ-ын сонгуулийн дүн: Нам, эвсэл суудлын тоогоор

Инфографик - 1
2012 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтын дүн

Сонгуулийн сурталчилгаа 6 дугаар сарын 11-нд эхлэнэ

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж, сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоохоор тусгажээ.

ХУУЛЬ:

2012 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн урьдчилсан дүн

Судалгааны хугацаанд 5 телевизийн 1758 цаг 38 минут 58 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 291 цаг 31 минут 59 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Судалгаанаас үзэхэд телевизүүд сурталчилгааны хугацаанд тэнцвэртэй бус мэдээлсэн нь ажиглагдлаа. 5 телевиз бүхэлдээ МАН, АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-ын талаар түлхүү сурвалжилж, сурталчилсан байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийн урьдчилсан дүн

Бүртгэлийн хэсэгт сонгогчийн хурууны хээг танихгүй байх, хэвлэх машин гацах, компьютер гацах, мэдээллийн баазад бүртгэлгүй хүмүүс олон байх зэрэг тохиолдлууд 10 гаруй хэсгийн хороонд гарсан байна.  Компьютер гацсан нөхцөлд ихэнх тохиолдолд унтрааж дахин асаах хэлбэрээр өөрсдөө засах оролдлого хийж байсан. Хурууны хээний машин бохирдсноос уншихгүй байх тохиолдол  22-р тойргийн 12-р хэсгийн хороонд гарсан.  Юутай ч бүртгэлийн системийг автоматжуулсны ачаар 25-р тойргийн 24 хэсгийн хороон дээр дахин санал өгөх оролдлого 2 удаа гарсныг болон 9-р хэсгийн хороон дээр хүүхдийнхээ иргэний үнэмлэхээр санал өгөх гэж байсан тохиолдлыг илрүүлжээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн Саналын хуудасны мониторингийн урьдчилсан дүн

УИХ-ын сонгуулийн хуулийн саналын хуудастай холбоотой зохицуулалт болон, СЕХ-ноос баталсан “УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын хэрэгжилтийг хянах, саналын хуудас алдагдах болон бусад зөрчил, будлиан гарахаас сэргийлэх, улмаар энэ асуудалтай холбоотой  аливаа үндэслэлгүй хардлага сэрдлэг үүсэхээс сэргийлж бодитой мэдээлэл олон нийтэд хүргэх нь энэхүү мониторингийн гол зорилго болно.  Саналын хуудасны мониторингийг сүлжээний гишүүн Сонгогчдын боловсрол төв хариуцан гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд саналын хуудсыг хэвлэхээс эхлэн, хадгалах, хамгаалах, зарцуулах (ялангуяа нөөц саналын хуудас) саналын хуудсыг архивт шилжүүлэн өгөх үйл явцыг хамруулан хяналт тавьсан юм.

2012 оны УИХ-ын сонгуулийн Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн урьдчилсан дүн

Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарахдаа хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй байгаа тойрог, хэсгийн хороог сонгох байсан ч Нийслэлийн Бүртгэлийн Газраас ирүүлсэн тоон мэдээллээс энэхүү сонголтыг хийх боломжгүй байсан тул хамгийн их хүн амтай, шилжин суурьшигчид ихтэй, том дүүрэг гэдгээр нь Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 20 хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүллээ. УИХ-ын 26 дугаар тойрог нь 2012 оны 5 дугаар сарын байдлаар СЕХ-ны дүнгээр 179518 сонгогчтой байсан.

Pages

Сонгууль

Subscribe to Мэдээ