Сонгууль 2009

Сонгуулийн санал тоолох үйл ажиллагаанд хяналт тавих ажиглагчдыг бэлдэх сургалт болов

2008 оны УИХ-ын сонгуулиар санал тоолох үйл явцад хамгийн их будлиан гарсан мэдээлэл байдаг ба харамсалтай нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар иргэний нийгмийн байгууллагууд санал тоолоход байлцан хянах боломжгүй байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд зааснаар төрийн бус байгууллагууд санал тоолох үйл явцыг сонгогчийн төлөөлөгчийн хувьд байлцан ажиглах боломж нээлттэй байна.

МҮОНТ-ээс бусад телевизүүд нэр дэвшигчдэд тэнцвэртэй бус хандсан хэвээр байна

“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийж байгаа мониторингийн 2009 оны тавдугаар сарын 8-наас 12-ны өдрийг дуустал 5 өдрийн дүнг танилцуулж байна. Мониторинг хийсэн таван өдөр мэдээний хөтөлбөрөөс гадна 24005 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл нийтдээ 948 минут буюу эфирийн цагийн 4 хувийг эзэлж байна. Нэр дэвшигч тус бүрээр авч үзвэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 62 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 38 хувьтай байна.

Сонгогчдын нэрийн жагсаалт зөрүүтэй байна

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны 5-р сарын 1-нээс эхлэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Уг мониторингийн зорилго нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн иргэдийн бүртгэлийг тулган нягталж мониторинг хийсэн үр дүнг баталгаажуулах, нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад хувь нэмэр оруулахад оршино.

Цэвэр сонгууль-цэвэр нэрийн жагсаалт

Эдийн засгийн хямрал, олон жил хүлээгдсэн Оюу толгойн гэрээний дуулианд энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль чимээ шуугиан багатайхан дөхсөөр нэг л мэдэхэд хаяанд иржээ. Сонгууль ойртохтой зэрэгцээд өмнөх сонгуулиудын маргаан будлиан давтагдах вий гэж сэрэмжлэх бодол хэн хүний санаанд орж эхэлсэн нь сүүлийн үед илт мэдрэгдэх болов. Энэ нь ч аргагүй. Монголчууд ардчиллыг сонгосноос хойш хэд хэдэн удаагийн сонгуулиар төр засгаа тайван замаар сонгон, УИХ дахь намууд нь олонхи цөөнхийн байраа нударга зөрүүлэлгүй солилцсоор, ер нь бол Азидаа л дориун ардчилалтай яваа гэх гадныхны магтаалд дасаад байтал долдугаар сарын 1-ний үйл явдал энэ бүхэнд цэг тавьж орхисон гэхэд болно.

2009 - Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр

Уриа: Шударга байцгаая

Монголын ард түмний эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана. Монгол улсын Ерөнхийлөгчид Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд л ажиллана. Шударга ажиллана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хувийн болон бусад явцуу эрх ашгийн төлөө буруугаар ашиглахыг цээрлэнэ. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Ардчилал, эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус байна

Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөр, дэвшүүлж байгаа асуудлаа хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх боломж нөхцөл адил, тэнцүү байх нь нэн чухал бөгөөд хэвлэл мэдээлэл нь сонгуулийн үеэр тэнцвэртэй мэдээлэх, шударга ажиллах зарчмыг баримталдаг нь олон улсад жишиг болон тогтжээ.

2009 - Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Намбарын Энхбаярын мөрийн хөтөлбөр

Уриа: Эвийн хүчийг бэхжүүлнэ
Эх орны хишгийг өгүүлнэ

МАХН надад өндөр итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүллээ.

Энэ бол зөв эхлэлээ үргэлжлүүлэн хийж бүтээснээ бататгаж, МАХН-Ардчилсан намын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн, бодож төлөвлөснөө гүйцээж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шинэ зорилт дэвшүүлэн шийдвэрлэх болол­цоо олгосон өндөр итгэл найдвар юм.

Сонгуулиар хэвлэл мэдээллийнхэн зохих үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Харамсалтай нь, өмнөх 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн дүнгээс харахад, монголын хэвлэл мэдээлэл энэ үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа юм.

Баянзүрх дүүрэгт сонгогчдын нэрийн жагсаалтыг хянана

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2008 оны УИХ-ын сонгуулиар 22-р тойргийн хэмжээнд буюу Баянзүрх, Налайх дүүргийг хамруулан нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн 47354 хүний хаягаар очиж бүртгэл үнэн зөв эсэхийг тулган нягтлах ажлыг хийсэн. Ийнхүү тулгалт хийхэд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ оршин суугаа 15411, тухайн хаяг дээр байхгүй нийт 17266 хүн байсан ба эдний дунд нас барсан 25, шилжсэн 2961, түр оршин суугч байгаад нүүсэн 3222 хүн, 11 насанд хүрээгүй хүүхэд, гадаадад байгаа 424 иргэн, цэргийн алба хааж байгаа 6, хорих ангид ял эдэлж буй 2 хүн бүртгэгдсэн байв.

Pages

Сонгууль

Subscribe to Сонгууль 2009