Мониторинг

Залуучууд сонгуулийн өдрийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч 2017 оны 6-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллого хийх үйл явцыг ажиглаж Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьлаа. Ажиглалт нь Улаанбаатар хотын нийт хэсгийн хороодын 12 хувь буюу 6 дүүргийн нийт 50 хэсгийн хороог хамарсан. Сонгуулийн санал хураалт дуусахад ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос  23-д нь техникийн тооллого явагдсан ба энэ үйл явцыг мөн дуустал ажиглалаа.

2016 оны Улсын Их Хурлын Сонгуулийн Санхүүжилтийн Мониторинг

Улс төрийн нам нь нэг талаас үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хувь хүмүүсийн байгууллага мэт боловч нөгөө талаас сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах улс төр, үзэл суртлын болоод нийгмийн онцгой чухал үүрэг хүлээдэг институци билээ.

Сонгууль

Subscribe to Мониторинг