Мониторинг

Сонгогчдын нэрийн жагсаалт зөрүүтэй байна

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны 5-р сарын 1-нээс эхлэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Уг мониторингийн зорилго нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн иргэдийн бүртгэлийг тулган нягталж мониторинг хийсэн үр дүнг баталгаажуулах, нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад хувь нэмэр оруулахад оршино.

Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвсэл

2008 оны 7-р сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан олон хүнийг баривчлан саатуулах үеэр хүний эрхийг хамгаалахад Иргэний нийгмийн байгууллагууд анхаарал хандуулж “Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвсэл” байгуулан ажиллаж баривчилгаа болон бусад албадан саатуулах үйл явцад ажиглалт хийн баримтжуулсан билээ. Энэхүү баримтжуулалтын тайланг нэгтгэн Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр хэвлэсэн ба энэхүү баримтжуулалтын тайлан нь цаашид энэ асуудлаар ажиллахаар төлөвлөж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдад бага ч болов суурь мэдээлэл өгч, иргэдэд хүний эрхийн байдлыг баримтад тулгуурлан таниулахад дөхөм болно хэмээн найдаж байна.

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус байна

Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөр, дэвшүүлж байгаа асуудлаа хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх боломж нөхцөл адил, тэнцүү байх нь нэн чухал бөгөөд хэвлэл мэдээлэл нь сонгуулийн үеэр тэнцвэртэй мэдээлэх, шударга ажиллах зарчмыг баримталдаг нь олон улсад жишиг болон тогтжээ.

Сонгуулиар хэвлэл мэдээллийнхэн зохих үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Харамсалтай нь, өмнөх 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн дүнгээс харахад, монголын хэвлэл мэдээлэл энэ үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа юм.

Баянзүрх дүүрэгт сонгогчдын нэрийн жагсаалтыг хянана

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2008 оны УИХ-ын сонгуулиар 22-р тойргийн хэмжээнд буюу Баянзүрх, Налайх дүүргийг хамруулан нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн 47354 хүний хаягаар очиж бүртгэл үнэн зөв эсэхийг тулган нягтлах ажлыг хийсэн. Ийнхүү тулгалт хийхэд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ оршин суугаа 15411, тухайн хаяг дээр байхгүй нийт 17266 хүн байсан ба эдний дунд нас барсан 25, шилжсэн 2961, түр оршин суугч байгаад нүүсэн 3222 хүн, 11 насанд хүрээгүй хүүхэд, гадаадад байгаа 424 иргэн, цэргийн алба хааж байгаа 6, хорих ангид ял эдэлж буй 2 хүн бүртгэгдсэн байв.

Санал тоолох үйл ажиллагаанд хяналт тавих ажиглагчдыг сургана

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл явцад хяналт тавихаар төлөвлөн бэлтгэл ажлаа базааж байна. Үүнд санал тоолох үйл ажиллагаанд мониторинг хийх гарын авлагыг бэлтгэн боловсруулж дууссан ба уг гарын авлагад тулгуурлан ажиглагчдыг бэлтгэх сургалтыг 5-р сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

УИХ-ын 2008 оны сонгуулийн саналын хуудсыг хүргүүлэх, тээвэрлэх үйл явцын мониторингийн мэдээлэл

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Хүний эрх хөгжил төвөөс Хэнтий, Төв аймаг, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороо, Багануур дүүргийн салбар хороо болон тойрог бүрээс 2 хэсгийн хороодод саналын хуудсыг хүргүүлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан (VI/15-VI/21-ний өдрийг дуустал 7 хоног)

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд туслах үүрэгтэй билээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хийж буй хэвлэл мэдээллийн мониторингийн 2008 оны 6-р сарын 15-наас 21-нийг дуустал гурав дахь долоо хоногийн тайланг танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн аудитын дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн төлөө төв 2008 оны тавдугаар сарын 27-ноос эхлэн УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад хаягийн давхцалтай байсан 47,354 иргэний бүртгэлд тулгалт хийж дууслаа. Мониторингоор 15,411 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаяг дээрээ байгаа, 17,266 иргэн бүртгүүлсэн хаяг дээр байхгүй болох нь тогтоогдлоо (Хүснэгт 1). Үлдсэн 14,677 иргэний хаягийг нягталж баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл (хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, холбоо боломжгүй гэх мэт.) дутмаг байв.

Сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнд нэг намын төлөөлөл давамгайлж байна

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Хүний эрх хөгжил төв нь 2008 оны 6 сарын 8-ны өдрөөс эхлэн сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүн, СЕХ, тойрог, хэсгийн хороодын үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас хэвлэх журам батлах явц, саналын хуудсыг хэвлэх, түгээх, хадгалах явцад мониторинг хийж байна. Мониторингт УИХ-ын сонгуулийн 26 тойргоос Төв аймгийн 14-р тойргийн хороо, Хэнтий аймгийн 18-р тойргийн хороо, Cонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн хороо, Сүхбаатар дүүргийн 23-р тойргийн хороо, Хан-Уул дүүргийн 21-р тойргийн хороог сонгон авч хяналт хийсэн болно. Мөн эдгээр тойргийн хороо бүрээс 2 хэсгийн хороог түүвэрлэн хамруулж байна. 

Хуудаснууд

Сонгууль

Subscribe to Мониторинг