Иргэний нийгмийн хяналт

Урьдчилан хорих газруудад санал хураах үйл явцыг хянах

Саналын үр дүнгийн ялгаатай байдал:
  • Хорих төвүүдийн ажилтнуудаас авсан саналын үр дүн нь ижил сонгуулийн дүүрэгт харъяалагдаж буй бусад санал хураах байруудаас авсан саналын үр дүнгээс маш их ялгаатай байсан.
  • Саакашвили (төрийн эрхийг барьж буй намын нэр дэвшигч) дээрх санал хураах байруудаас 92.2%-ийн санал авсан. (нийт саналын 53.4%)

Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны мониторинг

Илтгэгч сонгуулийн байгууллагын үйл ажиллагааг олон улсад ямар стандарт шалгуураар хэрхэн хянадаг талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Сонгуулийн кампаний үеэр хэвлэл, мэдээллийн ажиллагааг ажиглах нь

Сонгуулийн төрлөөс хамааран дараах субьектуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мониторингод хамруулна.
- Нэр дэвшигчид, намууд
- Ерөнхийлөгч
- Засгийн газар
- Сонгуулийн ерөнхий хороо 
Түүнчлэн сонгуулийн кампаний хугацаанд төрийн алба хашсаар байгаа нэр дэвшигчдийг хянах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд байх хэрэгтэй. Төрийн алба хашиж буй нэр дэвшигчид давуу эрх эдэлдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрдөг ч энэ төрлийн мэдээллийг өгөхөд тухайн үйл явдал үнэхээр мэдээний үйл явдал мөн эсэх, түүнчлэн тэнцвэртэй мэдээлж буй эсэх шалгуур ялгаагүй хамаарах ёстой. 

Хорватын сонгуулийн хуульд нөлөөлсөн туршлага

1990-д оны эцсийг хүртэл Хорватын сонгуулийн хууль нь Монголын сонгуулийн хуулийн адил дотоодын иргэний нийгмийн төлөөлөгчдөд сонгуульд ажиглагчаар оролцох эрхийг хааж байв. Энэ хаалт хязгаарыг өөрчлөхөд ГОНГ ТББ-аас ямар нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан талаар энэ илтгэлд дэлгэрэнгүй дурджээ. 

Азийн орнуудад сонгуулийг ил тод явуулахад иргэний нийгмийн оруулж буй хувь нэмэр

Дэлхийн хэмжээнд хамгийн олон бөгөөд туршлагатай ажиглагч байгууллагуудаараа Ази тив бахархах бүрэн үндэслэлтэй. Албан ёсны ажиглалт орчин үеийн утгаараа 1990-ээд оны эхээр Филиппинд үүссэн гэж олон хүн үздэг (Дамасао үүнтэй санал нийлэх байх) бөгөөд одоогийн байдлаар бизнесийн бүлэг, ТББ, шашины бүлгүүд хэдэн зуун мянган ажиглагчдыг элсүүлэн сургаж, ажиллуулж байна. Бангладеш улсын ТББ-ууд, ТББ-ын сүлжээнүүд нь сонгуульд ажиглалт хийх олон жилийн туршлагатай. Бангладеш 1996 онд 40,000 ажиглагчтай байсан бол 2001 онд энэ тоо 160,000 хүрсэн бөгөөд энэ жилийн сонгуульд цогц ажиглалт хийхээр томоохон эвсэл байгуулагдаж бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. 

Монтенегрогийн сонгуулийн мониторингийн туршлага

Монтенегрогийн ажиглагчдын багийн оролцоо сонгуулийн үйл явцыг илүү сайн зохион байгуулахад нөлөөлдөг, эдгээр байгууллагаас гаргасан саналууд сонгуулийн тухай хууль, сонгуулийн зохион байгуулалтыг өөрчлөхөд нөлөөлж ирсэн.

Сонгуулийн кампанит ажлын үеийн хэвлэл мэдээллийн мониторинг

Өнөөдөр Монголд 400 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл 80 шахам, өдөр дутмын сонин 13 байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод телевизийн бараг хориод суваг үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс 2004 онд хийсэн үзэгчдийн хандлагын судалгаанаас харахад 443 хүний 56.4 хувь телевизийн сурталчилгаа тэдний сонголтод нөлөөлдөг гэжээ. Тэдний 18.5 хувь нь телевизээр цацагдаж буй сонгуулийн сурталчилгаанд итгэдэг, 55.7 хувь нь заримд нь итгэдэг, 24 хувь нь итгэдэггүй гэсэн байна.

Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал ба саналын хуудастай холбоотой процесст тавих

Сонгуулийн байгууллагатай холбоотой булхай
  • Явуулын хайрцаг- Нэг намын хүн авч явах, өөрсдөө бөглөх, хуудас нэмж хийх, 2 намын хүн тохирох, сонгогчдод нөлөөлөх, нууцаар санал өгөх зарчим алдагдах, урьдчилан бэлтгэсэн хүмүүсийн санал худалдаж авах, зарим хүмүүсийг орхих, НЖ-д ороогүй хүмүүсээс санал авах
  • Бөгж - тэмдэглэгээ хийж өрсөлдөгчийн хуудсыг хүчингүй болгох 
  • Шилжүүлгийн үнэмлэх
  • Тэмдэглэгээ хийлгүй гаргах, тэмдэглэгээтэй сонгогчийг дахин оруулах   
  • Санал хураах хэсэг дээрх бүрэлдэхүүн
  • Сонгуулийн Хороодын бүрэлдэхүүн

Pages

Сонгууль

Subscribe to Иргэний нийгмийн хяналт