Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан “улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэдгийг Сонгуулийн Ерөнхий хороо болон түүний Ажлын албаны үйл ажиллагаанд аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний зүгээс хутгалдан оролцох, хорооны гишүүд болон Ажлын албаны ажилтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалынхаа эрх мэдлийг аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний эрх ашигт нийцүүлэн ашиглах, сурталчилгаа хийх, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хэн нэгнийг намын гишүүнчлэлийн харьяаллаар ялгаварлан гадуурхах, улс төрийн хувьд төвийг сахих зарчмыг баримтлахгүй байх зэрэг аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж болохгүй гэж ойлгоно.