Сонгогчдын нэрийн жагсаалт дахь хаягийн давхцалтай иргэдийн бүртгэлд хийх мониторинг

Филантропи хөгжлийн төлөө төвөөс “Сонгогчдын нэрсийн жагсаалтын мониторинг” төслийн хүрээнд УИХ-ын сонгуулийн 22-р тойрог дээр нэгээс дээш хаягийн давхцалтай 79231 иргэний мэдээлэлд хаягийн тулгалт хийх ажлыг 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан хэрэгжүүлж байна. Энэ ажил нийт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Төслийн үндсэн зорилго нь сонгуулийн 22 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цэвэрлэхэд оршиж байгаа бөгөөд Баянзүрх, Налайх дүүргийн нийт 30 хороог хамарч байгаа юм.

Нэгээс дээш хаягийн бүртгэлтэй иргэдийн нэрсийн жагсаалтын тухай

  • 2008 оны 5 дугаар сар 15-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1,165,68 сонгогч 432,149 хаяг дээр давхар бүртгэгдсэн байна.
  • Нийт хаягийн давхцлын 68,8 хувь буюу 297,311 нь зөвхөн Улаанбаатар хотод хамаарч байна.  
  • СЕХ-оос авсан жагсаалтын байдлаар Сонгуулийн 22 дугаар тойрогт 79,231 иргэдийн хаяг давхар бүртгэгдсэн байгаа нь нийт хаягийн давхцлын 18,3%-ийг эзэлж байна.
  • Давхар бүртгэл бүхий зөрчлөөс үүдэн сонгуульд оролцогчдын хувь цөөрөх, тухайн хаяг дээр өөр хүн давхар санал өгөх зэрэг зөрчил гарах боломжтой бөгөөд төр энэ тал дээр хяналтаа хэрэгжүүлж асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь сонгуулийн үеэр будлиан гарч болох нөхцлийг бүрдүүлж байгаа болно.

Нэрийн жагсаалтад мониторинг хийх үндсэн аргууд

  • Жагсаалтыг иргэдийн бодит мэдээлэлтэй тулгах /list to people/
    - Нэгээс дээш хаягийн давхцалтай иргэдийг нэрийн жагсаалт дахь хаягийн дагуу очиж шалгах, мэдээллийн үнэн зөвд хяналт тавих
  • Иргэдийн мэдээллийг жагсаалттай тулгах /people to list/
    - Тухайн хаяг дээр байгаа хүнээс мэдээлэл авч сонгогчдын нэрийн жагсаалтад орсон эсэх, мэдээлэл нь үнэн зөв эсэхийг нягтлах

Сонгууль