2008 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын мониторинг

Мониторингийн энэ хугацаанд орон нутгийн багийн гишүүд 242 сонгогч, 42 нэр дэвших гэж буй хүмүүс болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, 133 сонгуулийн хороодын ажилтнуудтай уулзаж мэдээлэл цуглуулсан ба сонгуулийн сурталчилгааны гэж хэлж болох 31 удаагийн арга хэмжээнд 12 төрийн өмчийн унаа болон албан тасалгаа, 19 төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн кампанит ажилд дайчлагдан ажилласан байна.

/2008 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 12/

Мониторингийн энэ хугацаанд орон нутгийн багийн гишүүд 242 сонгогч, 42 нэр дэвших гэж буй хүмүүс болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, 133 сонгуулийн хороодын ажилтнуудтай уулзаж мэдээлэл цуглуулсан ба сонгуулийн сурталчилгааны гэж хэлж болох 31 удаагийн арга хэмжээнд 12 төрийн өмчийн унаа болон албан тасалгаа, 19 төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн кампанит ажилд дайчлагдан ажилласан байна.

Мониторингийн энэ удаагийн тайлангийн хамрах хугацаанд УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид, бие даан нэр дэвшигчид харъяалах тойргийн хорооддоо бүртгүүлж, үнэмлэхээ аван сонгуулийнхаа сурталчилгааны ажлыг албан ёсоор эхлүүлээд байна.

Ховд аймагт 14 нэр дэвшигч байгаагаас Уламжлалын Нэгдсэн Намаас нэр дэвшигч Л. Дамба тойргийн хороонд бүртгүүлж үнэмлэхээ аваагүй учираас сонгуулийн кампанит ажлаа эхлээгүй байгаа юм байна.

Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор, богино /өмнөх сонгуулиас/ хугацаанд явагдаж байгаатай холбогдуулан орон нутгуудад ихэнхи нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, ухуулах хуудас, сонин тараах иргэдтэй уулзалт, хурал зохион байгуулах зэргээр сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд хөдөө сумуудыг зориод байна.

Сонгуулийн кампанит ажил

Орон нутгийн багуудын мэдээлж байгаагаар нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийнхаа кампанит ажлыг өөрсдийн сонгуулийнхаа штабт хийж байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулах хэлбэрүүдээр хуулийн дагуу идвэхтэй явуулж байхад зарим орон нутагт нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн хуулийг зөрчсөн, сонгогчдын саналыг татах зорилгоор эд бараа санал болгох, тэмдэглэлт баярыг нь тохиолдуулан үйлчилгээ үзүүлэх, бичиг баримтыг нь барьцаалан сонголтод нь нөлөөлөхийг оролдох, сонгогчдыг сонгуульд саналаа өгөхгүй байхыг уриалах зэргээр дараах үйл ажиллагаануудыг явуулж сонгуулийн хуулийг зөрчиж байна.

Тухайлбал:

  • Дорнод аймагт МАХН-аас нэр дэвшигч Д.Одбаяр 10-р багт 400 баттын чадал бүхий 12 метр өндөр, 8 тийш тусгалтай гэрлийг гудамжны уулзвар бүхий 6-н газар тавьсан байна.
  • Дорнод аймагт МАХН сонгуулийн байруудаараа дамжуулан нэн ядуу иргэдээс 10 000 төгрөгт багтаан гурил, будаа болон бусад зүйлээр туслаж үзүүлэх зорилгоор өргөдөл бичүүлэн авч байгаа /албан бус мэдээлэл/ нь сонгогчдын саналыг эд бараагаар татах гэсэн оролдлого болж байна.
  • Сүхбаатар дүүрэгт ИЗН-аас нэр дэвшигч Б. Болдсайхан тойргийнхоо айл өрхүүдэд өөрийнхөө нэрийг бичсэн “00”-ын цаас тараасан нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна.
  • Өмнөговь аймагт зарим нэр дэвшигчид хуулиар хориглосон газруудад ухуулах хуудас наасан тухай АН-ын төлөөлөл СЕХ-нд мэдэгдээд байна.
  • Өмнөгоь аймгийн Сэврэй суманд сонгууль өгөөгүй хүнд нэг сая төгрөг өгнө гэсэн зар тараасан тухай мэдээлэл аймгийн сонгуулийн тойргийн хороонд ирсэн, энэ мэдээллийн дагуу тойргийн хорооны дарга О. Бадарч, гишүүн Б. Отгонпүрэв, Даваасамбуу нар тус сумруу явсан байна. Энэ талаар дараагийн тайлангуудад мэдээллэнэ.
  • Ховд аймагт 06 сарын 06 нд Ард Аюушийн талбайд МАХН-аас нэр дэвшигч Д. Дэмбэрэл, Г. Нямдаваа, С. Бямбацогт нар Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтэстэй хамтран “Шинэ ажлын байр, Шинэ бүтээгдэхүүн” сэдэвт үзсгэлэн худалдааг жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулсан байна. Уг үзсгэлэн худалдаанд Чандмань сумаас оролцсон иргэн Ц-д хандив маягаар сумын халамжийн төвөөр дамжуулан 1 сая төгрөг өгсөн байна.
  • Мөн Ховд аймгийн МАХН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Д. Дэмбэрэл нь аймгийн 11-р анги төгсөж байгаа төгсөгчдийн фото зургийн цомгийн өөрийн санхүүжилтээр хийлгэж өгсөн. Энэ ажлыг 6-р сургуулийн багш Уранчимэг хариуцан ажиллаж байгаа бөгөөд зургийн цомгийн нэг бүрийн үнэ 6500 төгрөг юм. Мөн Ховд аймгийн эмчилгээ оношлогооны төвд иж бүрэн комьпютер бэлэглэсэн гэж мэдээлж байна.
  • Ховд аймгийн ИБМ-ийн хэлтсийн дарга Д. Ширэндэв нь Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдэд УИХ-ын Д. Дэмбэрэлд саналаа өгвөл иргэний үнэмлэх үнэгүй өгнө, хэрвээ саналаа өгөхгүй бол иргэний нь үнэмлэхийг олгохгүй хэмээн сонгогчдын саналд нөлөөлөхийг оролдож байна.

Төрийн эх үүсвэрийг сонгуулийн кампанид ашиглах

Мониторингийн энэ хугацаанд аль нэг нам кампанит ажилдаа сонгогчдыг оролцуулахын тулд тээвэрлэх, төрийн байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн байранд кампанит ажлаа зохион байгуулсан тохиолдол өмнөх тайлантай харьцуулахад адилхан байгаа бол 19 төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн кампанит ажилд дайчлагдан ажилласан байгаа нь өмнөх үеийг бодвол харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ихэнхи хувийг сургууль цэцэрлэгийн багш нар, нэгдсэн эмнэлгийн эмч нар ээлжийн амралтаа авсантай холбоотойгоор илүү хамрагдаж байна.

Төрийн албаны зөвлөлөөс орон нутгуудад төрийн эх үүсвэрийг сонгуулийн сурталчилгааны ажилд ашиглахгүйи байхыг анхааруулж байгаа хэмээн орон нутгуудаас мэдээллэж байгаа. Энэ удаагийн тайлангийн хугацаанд төрийн эх үүсвэрийг сонгуульд дайчлахыг дээрх байдлаар анхааруулж байгаа боловч сонгуулийн кампанит ажилдаа ашиглах байдал гарсаар байна.

Тухайлбал:

  • Ховд аймагт МАХН-н сурталчилгаанд аймгийн Засаг Даргын 00-01 ХОА дугаартай машин, ҮШН-н сурталчилгаанд Аймгийн Засаг Даргын орлогчийн 00-03ХОА машинууд ашиглагдаж байна, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Батболд 00-22 ХОА дугаартай албаны машинаар нэр дэвшигчдийн зураг тугыг байрлуулан сурталчилгаанд ашиглагдаж байна, төрийн захиргаа удирдлагын хэлтэсийн дарга Цэнд-Аюуш 00-07ХОА дугаартай төрийн албаны машинд мөн намын туг , зураг наасан байна.
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг дарга Я. Насандэлгэр мөн аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсийн газрын дарга Н.Энхболд нар МАХН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны ухуулгын байруудаар төрийн албаны 00-08ДОА машиныг, ашиглаж эргэлт хийсэн, мөн орлогч дарга нь МАХН-аас нэр дэвшигчдийн менежер хийж, албаны машинаараа сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж байна.
  • Өмнөговь аймгийн стандарт хэмжил зүйн төвийн дарга С.Мөнхбаяр МАХН-ын аймгийн штабын менежерээр ажиллаж байгаа нь хууль зөрчиж байна гэж бие даагч Ж. Аварзэд хурал дээр мэдэгдлээ. Мөн МАХН-ын аймгийн сонгуулийн штабт төрийн албан хаагчид олон орсон байсныг аймгийн сонгуулийн тойргийн хорооноос бүрэлдхүүнийг өөрчлүүлэхээр буцаажээ.

Өргөдөл гомдол

  • Өмнөговь аймагт сурталчилгааны самбар хуудасны хэмжээ, түүнийг байрлуулсан газар, МАХН-ын менежер төрийн албан хаагч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа талаар бие даагч Ж. Аварзэд аймгийн сонгуулийн тойргийн хороонд гомдол гарсан байна. Одоогийн байдлаар энэ гомдлын талаар аймгийн тойргийн хорооноос ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Сонгууль