Сонгуулийн кампаний үеэр хэвлэл, мэдээллийн ажиллагааг ажиглах нь

Сонгуулийн төрлөөс хамааран дараах субьектуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мониторингод хамруулна.
- Нэр дэвшигчид, намууд
- Ерөнхийлөгч
- Засгийн газар
- Сонгуулийн ерөнхий хороо 
Түүнчлэн сонгуулийн кампаний хугацаанд төрийн алба хашсаар байгаа нэр дэвшигчдийг хянах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд байх хэрэгтэй. Төрийн алба хашиж буй нэр дэвшигчид давуу эрх эдэлдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрдөг ч энэ төрлийн мэдээллийг өгөхөд тухайн үйл явдал үнэхээр мэдээний үйл явдал мөн эсэх, түүнчлэн тэнцвэртэй мэдээлж буй эсэх шалгуур ялгаагүй хамаарах ёстой. 

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Словакийн “MEMO 98” ТББ -ын мэргэжилтэн Егор Тилпуновын тавьсан илтгэл

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ажиглахын ач холбогдол

• ХМХ нь улс төрийн мэдээллийн томоохон эх сурвалж
• Сонгуулийн кампаний үеэр ХМХ нь өрсөлдөж буй намууд, нэр дэвшигчид, тэдгээрийн мөрийн хөтөлбөрийн тухай иргэдэд мэдээлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг
• Төрийн/олон нийтийн үйл явдлын тухай бодит, төвийг саисан, шударга мэдээлэл нь иргэдэд сонгуулийн өдөр ухаалаг сонголт хийхэд нь тусалдаг.
• Хувийн ХМХ-тэй харьцуулахад төрийн/олон нийтийн ХМХ-үүд нь олон нийтийн өмнө илүү өндөр хариуцлага хүлээдэг, учир нь тэд иргэдийн мөнгөөр шууд санхүүждэг олон нийтийн хэрэгслүүд
• ХМХ-үүд нь төрийн/олон нийтийн үйл явдлын талаар олон нийтэд бодит, төвийг сахисан, шударга мэдээлэл хүргэж байгаа эсэхийг үнэлэх
• Сонгуулийн үйл явц шударга болж байгаа эсэх талаарх мэдээллийг ХМХ-үүд, улс төрийн өрсөлдөгчид, олон нийтэд хүргэх
• ХМХ-үүд сонгуулийн кампаний талаар шударга, тэнцвэртэй, бодит мэдээлэл хүргэж байгаа эсэх талаар сонгогчдыг мэдлэгжүүлж, мэдээллийн эх сурвалжуудад итгэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх боломжийг сонгуулийн өмнө олгох
• Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, тодорхой, чухал улс төрийн асуудлуудаар тэнцвэртэй, бодит мэдээлэл гаргахад нь ХМХ-ийн сэтгүүлч, эрхлэгч, эздэд нөлөөлөх
• Иргэдийг аливаа мэдээлэл хүлээн авч, үнэлж, боловсруулах чадвартай болгох. Олон иргэний хувьд энэ нь ардчилсан, эрх чөлөөт нийгэмд ХМХ-ийн гүйцэтгэх үүрэг ямар байх ёстой талаар тодорхой ойлголттой болох боломж байж мэднэ.
• ОНХМХ-үүдийг илүү хараат бус болгож, мэдээллийг илүү тэнцвэртэй болгох үүднээс ХМХ-ийн тухай хуулинд эерэг өөрчлөлт оруулахад нөлөөлөх
• Захиргааны олон саад, хязгаарлалт, төр, засгийн газрын байгууллага, улс төрийн намын зүгээс ХМХ-үүдэд ирж буй дарамт, шахалт зэргийн талаар олон нийтэд мэдээлэх

МЕМО 98

• 1998 Словак улсад суурилсан ТББ
• ХМХ, ХМХ-ийн мониторингийн чиглэлээр мэргэшсэн
• 25 гаруй оронд ажиллаж ирсэн
• NDI, NEEDS, EC, OSI, CJES, OSCE FOM байгууллагуудтай түнш
• МЕМО-ийн шинжээчид OSCE/ODIHR EOM зэрэгт ХМХ-ийн шинжээчээр оролцдог   

Эрх зүйн хүрээ

• Орон нутгийн хууль тогтоомж
• Үндсэн хууль
• ХМХ-тэй холбоотой хууль тогтоомж
• Сонгуультай холбоотой хууль тогтоомж
• Орон нутгийн ХМХ-ийн хэм хэмжээ
• ХМХ-ийн Ёс зүйн хэм хэмжээ
• Ёс зүйн код
• Өөрийн зохицуулалтын механизм
• Олон улсын гэрээ
• Олон улсын ХМХ-ийн хэм хэмжээ

Жишээ

Мониторингод хамруулах ХМХ-ийг сонгох шалгуурууд

•    Өмчийн хэлбэр – төрйин эсвэл хувийн – төрийн санхүүжилттэй ХМХ-үүдэд хувийн ХМХ-үүдээс илүү хатуу шалгуур тавих учиртай, учир нь тэд улсын төсвөөс санхүүждэг
•    Тираж/Үзэгчид – үзэгчид/уншигчдын тоо, төрөл
•    Үр нөлөө – ХМХ-д хандах олон нийтийн c

Хөтөлбөр сонгоход ашиглах шалгуурууд

ТВ-ийн олон хөтөлбөрийн хүртээмжтэй байдал, үр нөлөөний түвшин

•    Оргил цагийн мэдээ
•    Болж буй үйл явдлын тухай хөтөлбөрүүд
•    Хэлэлцүүлэг
•    ТВ-ийн хэлэлцүүлэг
•    Бусад хөтөлбөр
•    Үнэгүй цаг
•    Төлбөртэй нэвтрүүлгүүд
•    Сонгогчдын боловсрол– Нийгмийн ач холбогдолтой зарууд

Мониторингийн субьектууд

Сонгуулийн төрлөөс хамааран дараах субьектуудыг ХМХ-ийн мониторингод хамруулах ёстой 

Аргачлал

Тоон шинжилгээ - сонгосон субьектуудын тухай мэдээлэлд хэр их цаг/зай зориулж байгааг хэмжинэ

Чанарын шинжилгээ сонгосон субьектудын тухай мэдээлэл нь эерэг, сөрөг эсвэл төвийг сахисан байгааг үнэлнэ

 

ХМХ-ийн мониорингийн дүн

 Украины парламентын сонгууль 2007

   ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2008

 

ХМХ-ийн нөлөөлөл

 

•         Тоон ба чанарын судалгааны зорилт нь улс төрийн намууд, хувь хүмүүс олгосон цаг хугацаа, орон зай болон тэдний дүрслэлийг шинжилж танилцуулах. Энэ загварын дагуу судалгааг хийж байхад загварт багтахгүй хэд хэдэн асуудал, нийтлэл гарч ирсэн. Өөрөөр хэлбэл 5 алхам бүхий хэвийн арга зам нь эдгээр нийтлэлийн мөн чанарыг гаргаж ирж чадахгүй байсан. Эдгээр нийтлэлийг олон нийтэд нөлөөлөх гэсэн тодорхой зорилгоор нийтэлсэн байсан тул МЕМО нь “ХМХ-ийн нөлөөлөл” гэсэн тусгай ангилалыг бий болгох шаардлагатай болсон. Бид эдгээр нийтлэлийн стандартын бус шинж чанарыг тусд нь авч үзэхийн тулд энэ ангиллыг үүсгэхээр шийдсэн.    

•         Энэ ангиллыг үүсгэх шалтгаан нь тодорхой асуудлаар мэдээлэхдээ сэтгүүл зүйн хэвийн хэм хэмжээг огт баримтлаагүй нь илт байсан явдал юм. МЕМО 98 төслийг анх эхлүүлэхэд 1998 оны парламентын сонгуулийн өмнө илт алт нэг талыг баримталсан нийтлэл, мэдээллийг ялгаж салгах нь маш чухал  байсан. Бид хараат бус, төвийг сахисан нийтлэл, мэдээллийг тодорхойлох дүрэм, журмыг аль болох сайн тодорхойлохыг хичээсэн.  Мэдээ эсвэл нийтлэл нь сэтгүүл зүйн ёс зүй буюу хэм хэмжээний наад захын шаардлагыг хангаагүй байсан тохиолдолд түүнийг автоматаар “ХМХ-ийн нөлөөлөл” ангилалд оруулсан. Бид сэтгүүлчдийн даган мөрдөг үндсэн дүрмүүдийг мөрдлөг болгосон. Эдгээр нь энэ төрлийн тохиолдлыг тодруулахад шинжээчдэд тусалсан.

•         Одоо төрийн алба хашиж байгаа хүмүүсийн давуу эрх

•         Үнэн бодит байдал

•         Мэдээнээс орхигдуулсан

•         Нэг талыг баримталсан мэдээ

•         Сэдэвт холбоотой эсэх

•         Үнэн зөв эсэх

•         Ил тод байдал

•         Ажил хэрэгч байдал

•         Тэнцвэр

•         Олон төрлийн

•         Цаг тухайдаа

•         Тодорхой, ойлгомжтой эсэх

•         Одоо төрийн алба хашиж байгаа хүмүүсийн давуу эрх

            ХМХ-ийн хувьд энэ нь сонгуулийн кампаний хугацаанд төрийн алба хашисаар байгаа нэр дэвшигчид үзүүлэх илүү анхаарал юм. Төрийн алба хашиж буй нэр дэвшигчид давуу эрх эдэлдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрдөг ч энэ төрлийн мэдээллийг өгөхөд тухайн үйл явдал үнэхээр мэдээни үйл явдал мөн эсэх, түүнчлэн тэнцвэртэй мэдээлж буй эсэх шалгуур ялгаагүй хамаарах ёстой.

Үнэн бодит эсэх

•         Нийтлэл нь сэдвийг бүрэн илэрхийсэн эсэх, аливаа асуудлыг орхигдуулсан эсэхийг тодорхойлдог. Ерөнхийдөө нийтлэл бүр дараах асуульанд хариулсан байх ёстой байдаг: Юу? Хэн? Хаана? Хэзээ? Яаж? Яагаад?

•         Мэдээнээс орхигдуулсан

            ХМХ-ээр мэдээлээгүй орхигдуулсан ямар нэгэн чухал үйл явдал, факт бий юу?

•         Нэг талыг баримталсан мэдээ

            Мэдээг төвийг сахисан байдлаар мэдээлсэн үү эсвэл ХМХ-ийн байр суурь маш тодорхой байсан уу?

•         Сэдэвт холбоотой эсэх

            Чанарын үзүүлэлтийн хувьд энэ нь бидний анхаарлыг шаардсан нийгмийн үзэгдлийг тодорхойлдог, бидний тохиолдолд улс төрийн өнцгөөс харахад хамгийн чухал гэсэн үзэгдэл

Үнэн зөв эсэх 

            Энэ нь сэтгүүл зүйн ажлын хамгийн чухал шалгуур биш гэхэд хамгийн чухал шалгууруудын нэг нь. Энэ нь мэдээлэл, нийтлэл нь бодит байдалтай зайлшгүй нийцсэн баримт мэдээлэлд суурилсан байх ёстойг илтгэж байгаа.

•         Ил тод байдал

            Хэсэгчлэн ч байтугай маргаантай эсвэл төвөгтэй асуудлын талаар мэдээлэхдээ уг мэдээлэл найдвартай эсэхийг магадлах эх үүсвэрийг шалгах боломжтой бай ёстой гэсэн санааг илтгэж байдаг.

•         Ажил хэрэгч байдал

            Сэтгүүлчид мэдээлж буй зүйлдээ өөрдсийн үзэл бодлыг шингээгээгүй нөхцөлд энэ  шаардлага хангагддаг. Сэтгүүл зүйн тодорхой жанрууд – тайлбар, үзэл бодол – нь хувь хүний үзэл бодлыг илэрхийлэх зориулалттай байдаг. Эдгээр нь ч зүйд нийцсэн байдлаар бичигдэх ёстой гэдэг нь ойломжтой.

•         Тэнцвэр

            Улс төрийн этгээдүүд, төлөөлөгчид, үйл явдлын тухай мэдээллийг танилцуулж байхад энэ шаардлагыг хангах ёстой нь маш чухал байдаг. Энэ дүрмийг хэн нэгэн нь зөрчсөн гэдгийг илчлэх нь хэцүү байдаг, ялангуяа зарим үзэл бодлыг тодорхой үр нөлөөтэйгээр бусад үзэл бодлыг даран байж дөвийлгөж буй маргаантай нөхцөлд. Тэнцвэр гэдгээр бид тодорхой мэдээллийн хүрээнд улс төрийн өрсөлдөгч альтернативуудыг адил тэгш танилцуулахыг ойлгож байгаа.

•         Олон төрлийн

            Энэ нь ХМХ-үүд олон нийтэд аль болох өргөн хүрээтэй олон төрлийн мэдээллийг хүргэж байх ёстой гэсэн санааг илтгэж байгаа.

•         Цаг тухайдаа

            Энэ нь үнэлгээний нэг чухал параметр, ялангуяа аудио-дүрст ХМХ-ийн хувьд. Ерөнхийдөө хүмүүст хамаатай мэдээллийг аль болох хурдан иргэдэд хүргэн тэр хэмжээгээр иргээмжээ авч чадна.

•         Тодорхой, ойлгомжтой эсэх

            Энэ нь чухал шалгууруудын нэгт тооцогддог. Учир нь мэдээлэл ойлгомжгүй байх хэрээр түүнийг ойлгохын тулд их цаг, хүч чармайлт шаардагдана. Энэ нь боловсрол арай нимгэн бүлгүүдийг олон нийтийн амьдралаас улам холдуулахад нөлөөлдөг. Мэдээллийг ерөнхийд нь ойлгохын тулд агуулгын дүн шинжилгээ болон үйл явдлын логик дараалал чухал байдаг (эхлээд учир шалтгаан, дараа нь үр дагавар)

•         Бодит байх эсэх тухай шалгуурыг тодорхойлохын зэрэгцээ тодорхой дүрс, дуу авиаг ашиглах дээр тулахад эдгээр шалгуурын тайлыар, тодорхойлолтыг нэгтгэх хэрэгтэй болсон. Тодорхой томъёолсон шалгуурууд болон тэдгээрийн тайлбарт үндэслэн МЕМО нь ХМХ-ийн тодорхой мэдээллийг үнэлсэн. ХМХ-ийн нөлөөллийн ангилалд багтах мэдээллийг нь хуулж бичихдээ ч, тайлбарлахдаа ч тусгайлан анхаарах шаардлага гарсан.

•         Сөрөг кампанихар PR

Хувийн ХМХ - нөлөөлөх аргууд

•       Төрөөс нөлөө үзүүлэх/шахалт үзүүлэх

—        —•       Шууд шахалт (төрийн байгууллагаар дамжуулан үзүүлэх шууд шахалт)

—       •       Эдийн засгийн шахалт (төрийн төлбөртэй зар сурталчилгаа)

—       •       Эрх зүйн шахалт (хүний нэр төрийг гутаасан, гүтгэлэг)

——•      Эздийн зүгээс нөлөөлөх/шахалт үзүүлэх

—       •       Шууд шахалт (нэг талыг баримталсан нийтлэлийн бодлого)

—       •       ХМХ-ийн эздийн тухай мэдээлэл ил тод бус

—•       Төлбөртэй сэтгүүл зүй

—       •       Редакцийн төлбөртэй нийтлэлийн бодлого (төр/намын санхүүжилттэй тусгай нэвтрүүлэг явуулах)

—        •       Хээл хахууль (авилгач сэтгүүлчид)

—        •       Зар сурталчилгаа мэт төлбөртэй мэдээний бичвэрүүд

Сонгууль