Латвийн сонгуулийн мониторингийн туршлага

Латвийн Бодлогын судалгааны Провидус ТББ нь 2000 оноос хойш Латвид болсон хэд хэдэн сонгуульд янз бүрийн чиглэлээр мониторинг хийж ирсэн бөгөөд энэ хугацаанд хуримтлуулсан сайн туршлага, сургамжийнхаа талаар энэ илтгэлд өгүүлжээ. 

2002-2007 онд Латвид хийсэн сонгуулийн мониторингийн сургамж

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Латвийн Бодлогын судалгааны Провидус ТББ-ын мэргэжилтэн Линда Аустерийн тавьсан илтгэл 

•      Мониторингийн дөрвөн элемент

–      Хууль санаачлах

–        Мэдээлийн хэрэгслийн мониторинг: далд сурталчилгаа, бусад асуудлууд

–       Сонгуулийн кампани тойрсон асуудлууд

–      Сонгуулийн кампанит ажлын зардал

–       Кампанит ажил

Нийгмийн ухамсрыг дээшлүүлэх нь

•     ТББ-уудын эвсэл байгуулах! Хэрэв зөв хүмүүсийг  нэгтгэж чадвал хүчтэй бөгөөд олон нийтийн анхаарлыг амархан татаж чадна.

Мэдээллийн хэрэгслийн мониторинг

•     Мэдээллийн хэрэгслийн мониторинг хийхийн өмнө хэвлэл мэдээллийнхний хэр зузаан холбоотой, тэндээс дэмжлэг олж авч чадах эсэхээ үнэлж, цэгнэх хэрэгтэй.

•     Мониторинг эхлүүлэхээс эхлэн хэвлэл мэдээллийнхний өөрсдийнх нь оролцоог хангах

•     Та ширүүн шүүмжлэл, магадгүй зарим тохиолдолд таныг хувь хүний хувьд дайрсан дайралтад бэлэн үү?

Зардлын мониторинг 

•    ТВ, Радиогийн нэвтрүүлгийн нэг секундын үнэ, сонин, сэтгүүлийн сурталчилгааны нэг см²-ын үнийг тооцон үзэх нь мэдээж хялбар. Харин хандивын болон буяны үйл ажиллагаа,  концерт тоглолтын зардлыг тооцох нь илүү  бэрхшээлтэй…

•    Ноу-Хау-г хэрхэн хэмжих вэ?

Улстөрийн намуудын үйл ажиллагааны мониторинг

•      Хэрэв намуудын үйл ажиллагаанаас сонгон мониторинг хийх бол (ТВ, радио, сонины сурталчилгаа, буяны үйл ажиллагаа, институцийн сурталчилгаа) холбогдох бүх мэдээллийн сувгыг орхилгүй хянана

•     Аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжсэн, хэт нэг талыг баримталсан гэх зэмлэлээс сэргийлэх үүднээс анхнаасаа болгоомжтoй ажиллах нь зүйтэй.

Мониторингийн арга зүйн талаар зарим зүйлс

Юу хүсч байгаагаа сайтар эргэцүүл!

–           Мониторинг эхлүүлэхээс өмнө яг юуг харахаа нарийн тодорхойл

–           Сонгуулиас өмнө эртнээс хэрэгтэй мэдээллээ олж авч байх. Ингэснээр та шаардлагатай цаг аргачалал төлөвлөгөөгөө өөрчилж, засах боломжтой болно.

–           Зөвлөлд. Буруу ойлгосон байж болзошгүй зүйлсээ тодруул, зас, чухал гэж үзсэн асуултуудаа асууж ав

Хэвлэл мэдээллийнхэн сурталчилгааны үнээ хэрхэн тодорхойлдгийг та мэдэх үү?

–     Тэдний зарим нь “хатуу” буюу ямар нэг хөнгөлөлтгүй үнэ хэлдэг (Та хөнгөлөлтийн талаар юу мэдэх вэ?).

–     Мөн зарим нь зах зээл дээрх сурталчилгааны үнийг баримтлах нь бий. Ямар ч тохиолдолд энэ зардал болон улстөрийн намуудын гаргасан зардал хоёрын хооронд зөрөө байгаа эсэхийг нягтлаарай.

Мониторингийн зардалд хоёр зүйл ихээхэн чухал байдаг:

•            Мэдээллийн хэрэгслийн хөнгөлөлтийн бодлого. улстөрийн сурталчилгааны зардлыг тооцоолоход сонгуулиас өмнө хэвлэл мэдээлллийн сурталчилгааны үнийн талаар мэдээллийн чанар нь мониторинг хийж буй байгууллагуудын баримталдаг хөнгөлөлтийн бодлогыг хэрхэн үнэлэхээс ихээхэн хамаарна. Өөр өөр мэдээллийн хэрэгсэл-Өөр өөр бодлого баримтлана.

•            Мониторинг хийж буй мэдээллийн хэрэгслүүддээ адил тэгш хандаж чадаж буй эсэхээ байнга хянаарай.

Гүйцэтгэл болон үр дүнг илэрхийлэх талаар зарим зүйлс

–           Мониторингийн төслийн үйл ажиллагаануудад эхнээс нь дуустал оролцох дор хаяж нэг хүнтэй байх нь чухал. Гурван үндсэн асуудалд анхаарлаа хандуулна:

•          Олон нийтэд мэдээлэх буюу PR

•          Маргаан, асуудал гарах үе

•          Оролцогч талууд болон мониторингийн багийн хоорондын үр дүнтэй харилцаа

–           Илүү стратегитай хандах нь олон давуу талтай нь мэдээж

–           Мониторингийн үр дүнг хэвлэхээс өмнө оролцогч талуудад танилцах, хариулт өгөх боломжоор хангах нь шүүмжлэл эсэргүүцлийг багасгах, мониторингийн үр дүнд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх сайн арга мөн.

–           Зөрчлийг тоомсорлолгүй орхиж болохгүй! Нөхцөл байдал эгзэгтэй үед бүх талуудад санаагаа зөв бөгөөд бүрэн ойлгуулах нь чухал.

 Баярлалаа!

–           Холбоо барих:

•          Линда Аустер: linda@providus.lv (үйл ажиллагаатай холбоотой)

•          Ивэта Казока: iveta@providus.lv (хууль эрх зүйтэй холбоотой)

•          Лолита Киган: lolita@providus.lv

–           Манай вэбсайт www.providus.lv

–           Манай судалгаа, илтгэлүүд www.policy.lv 

Сонгууль