Дотоодын иргэний нийгмийн байгууллагын сонгуулийн ажиглагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Нээлттэй Нийгэм Форум дотоодын иргэний нийгмийн байгууллагын сонгуулийн ажиглагчдад зориулсан сургалтыг 2012 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Шударга сонгууль иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагын төлөөлөл, сонгуулийн өдөр ажиглалт хийх сайн дурынхан хамрагдлаа.

Сургалтанд Нээлттэй Нийгэм Форумын засагслалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, Азийн чөлөөт сонгуулийн төлөө бүсийн сүлжээний (ANFREL-Анфрел) гүйцэтгэх захирал Сомсри Хананунтасук, зохицуулагч Бидхаяак Дас, Филиппиний Чөлөөт сонгуулийн төлөө иргэдийн үндэсний хөдөлгөөн (NAMFREL) –ийн төлөөлөгч Коразон Игнацио, Сонгогчдын боловсролын төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, МИДАС ТББ-ын ажилтан нар илтгэл тавьж сонгуулийн хуулийн агуулга, хэрэгжилтийн явцад тулгардаг бэрхшээл болон сонгуулийн автоматжуулсан системийн талаарх ойлголт, сонгуулийн өдрийн ажиглалтын шалгах хуудсыг боловсруулах, ажиглалтын тайлан боловсруулахад анхаарах зүйлс, сонгуулийн ажиглагчийн эрх, үүрэг, хариуцлага, дагаж мөрдөх ёс зүйн зарчмын талаарх ойлголтуудыг сургалтанд оролцогч нарт өглөө. 

Сонгууль