Сонгогчид хориглох зүйлсүүд

Шинээр батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогч дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:

  • Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, өөр хүний бичиг баримт, эсвэл хуурамч бичиг баримт ашиглан санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх

  • Тухайн Хэсгийн хорооноос олгосон өөг саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах

  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх

  • Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах

  • Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах гэх мэт үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Дээр дурьдсан үйл ажиллагаа явуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах, захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.

 

www.2012.mn

Сонгууль