Шилжилт хөдөлгөөнийг 5 дугаар сарын 30-аас түр хугацаагаар зогсооно

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.

Иймд  2016 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд түр зогсоох тул дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай юм байна. Мөн хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн иргэний үнэмлэхээ энэ хугацаанаас өмнө захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг Хууль зүйн яамнаас анхаарууллаа.

Сонгууль