Азийн орнуудад сонгуулийг ил тод явуулахад иргэний нийгмийн оруулж буй хувь нэмэр

Дэлхийн хэмжээнд хамгийн олон бөгөөд туршлагатай ажиглагч байгууллагуудаараа Ази тив бахархах бүрэн үндэслэлтэй. Албан ёсны ажиглалт орчин үеийн утгаараа 1990-ээд оны эхээр Филиппинд үүссэн гэж олон хүн үздэг (Дамасао үүнтэй санал нийлэх байх) бөгөөд одоогийн байдлаар бизнесийн бүлэг, ТББ, шашины бүлгүүд хэдэн зуун мянган ажиглагчдыг элсүүлэн сургаж, ажиллуулж байна. Бангладеш улсын ТББ-ууд, ТББ-ын сүлжээнүүд нь сонгуульд ажиглалт хийх олон жилийн туршлагатай. Бангладеш 1996 онд 40,000 ажиглагчтай байсан бол 2001 онд энэ тоо 160,000 хүрсэн бөгөөд энэ жилийн сонгуульд цогц ажиглалт хийхээр томоохон эвсэл байгуулагдаж бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. 

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Азийн сангийн Сонгууль, улс төрийн асуудал хариуцсан бүсийн захирал Тим Майсбургерийн тавьсан илтгэл

Сонгуулийн мониторингийн сэдвээр зохион байгуулж байгаа энэхүү чухал семинарт урьж оролцуулан, иргэний нийгмийн ажиглалтын асуудлаар илтгэл тавих боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлье. Энэ илтгэлдээ би Монголд өнөөдөр иргэний нийгмийн ажиглалт ямар тзвшинд байгаа, ер нь иргэний нийгмийн ажиглалт сонгуулийг шударга явуулахад ямар хувь нэмэр оруулж чадах туха йтовч танилцуулаад, дараа нь ажиглалтын хэд хэдэн төрөл хэлбэрийг танилцуудаад, эцэст нь Монголын нөхцөлд нийцтэй зарим ерөнхий зөвлөмжийг танилцуулна. Гэхдээ эхлээд өөрийгөө болон  байгууллагаа товч танилцуулъя.

Миний бие 1992 оноос хойш сонгуулийн асуудлаар ажиллаж байгаа бөгөөд 1997 онд Азийн санд орохоосоо өмнө Камбож, Өмнөд Африк, Боснийн шилжилтийн үеийн сонгуулийн үеэр ажиглалт хийж байсан туршлагатай. Ингээд 1997 оноос Азийн Сангаас хэрэгжүүлсэн сонгуулийн холбогдолтой үйл ажиллагаануудад менежер, зөвлөхийн үүрэгтэй оролцож ирлээ.
Азийн Сан нь сонгуулийн цогц ажиглалтыг эхлүүлсэн анхдагч, тууштай дэмжигч нь юм. Сонгуулийн үйл явцын бүхий л алхам, орчин нөхцөлд мониторинг хийдэг сонгуулийн цогц ажиглалт нь сонгууль шударга явагдах боломжийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл юм.
Бид мөн сонгуулийн үйл явцад мониторинг хийх чиглэлээр иргэний нийгмийн оролцоог хөхиүлэн дэмжиж, иргэний нийгмийн санаачилгад суурилсан сонгуулийн мониторингийн сүлжээг тууштай дэмжиж ирсэн.
 Бид 1997 оноос хойш…
 Тус сан иргэний нийгмийн ажиглалтад дэмлэг үзүүлэхийн зэрэгцээ …

 

Дэлхийн хэмжээнд хамгийн олон бөгөөд туршлагатай ажиглагч байгууллагуудаараа Ази тив бахархах бүрэн үндэслэлтэй. Албан ёсны ажиглалт орчин үеийн утгаараа 1990-ээд оны эхээр Филиппинд үүссэн гэж олон хүн үздэг (Дамасао үүнтэй санал нийлэх байх) бөгөөд одоогийн байдлаар бизнесийн бүлэг, ТББ, шашины бүлгүүд хэдэн зуун мянган ажиглагчдыг элсүүлэн сургаж, ажиллуулж байна.

Бангладеш улсын ТББ-ууд, ТББ-ын сүлжээнүүд нь сонгуульд ажиглалт хийх олон жилийн туршлагатай. Бангладеш 1996 онд 40,000 ажиглагчтай байсан бол 2001 онд энэ тоо 160,000 хүрсэн бөгөөд энэ жилийн сонгуульд цогц ажиглалт хийхээр томоохон эвсэл байгуулагдаж бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Индонезид Сухартогийн засаглалын үеийн хамгийн сүүлийн буюу 1997 оны сонгуулийн үеэр 9,000 ажиглагч ажилласан бол 1999 оны шилжилтийн сонгуульд 550,000 гаруй ажиглагч оролцжээ. Индонезийн ажиглагчид олон удаагийн сонгуульд оролцож дадлагаусан бөгөөд дэлхийн хамгийн туршлага мэргэжлийн ажиглагчдын нэг гэж би боддог. Мөн Азидаа хамгийн хичтэй иргэний нийгэм Индонезид байдаг гэж би боддог. Шашны байгууллага, төрөлжсөн ТББ –ууд нь сонгуулийн цогц ажиглалтыг гүйцэтгэдэг.

Түүнчлэн Камбож, Тайланд, Шри Ланк, Непал, Афганистан, Зүүн Тимор, Пакистан зэрэг орнуудад иргэний нийгмийн ажиглалт хийдэг чадалтай байгууллага олон байдаг бөгөөд тэдний зарим туршлагыг бид энэ семинарын явцад таницуулна.

 

Сонгуулийг ил тод, шударга, сонгогчдын итгэлийг хүлээсэн үйл явц болгоход сонгуулийн мониторинг чухал үүрэгтэй гэдэг нь маргаангүй (хэдэн жилийн өмнө би шилжилтийн үеийн Индонезийн 1999 оны сонгуульд иргэний нийгмийн хийсэн ажиглалт нь уг сонгуулийг шударга, үнэн зөв болсонд итгэх итгэлд хэрхэн нөлөөлсөн тухай кейс судалгаа хийсэн бөгөөд  англи хэл дээрх тайланг нь тараах болно)

Олон улсын шилдэг туршлага, сонгуулийн стандартуудад иргэний нийгмийн мониторингийг дэмжсэн байдаг ч Монгол одоогоор зөвшөөрөгдөөгүй байгаа
Харин намын ажиглагч (намууд)  болон олон улсын ажиглагчдыг зөвшөөрсөн ажээ.
“Хуурамч” иргэний нийгмийн ажиглагчдыг ашиглан сонгуулийн үйл явцад зүй бусаар нөлөөлөх оролдлогыг зарим нам гаргасны хариуд 2005 онд хориглох шийдвэр гарчээ.

 

Ардчилал хөгжиж буй олон оронд улс төрийн нам, төр засгийн зүгээс сонгуульд зүй бусаар нөлөөлөх оролдлогоос сэргийлэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үеэр цогц ажиглалт хийдэг. Ийм нөхцөлд хийж байгаа сонгуулийн ажиглалт хэд хэдэн зорилго агуулдаг байна. Сонгуульд тавих чанд хяналт нь луйвар, зөрчил, айлган сүрдүүлэлтээр сонгуулийн үр дүнд зүй бусаар нөлөөлөх гэсэн аливаа оролдлогыг гаргуулахгүй байх, гарсан бол илчлэх боломжийг олгосноор чөлөөт, шударга сонгууль явуулах батагаа болж чаддаг. Ажиглагч нь сонгогчдын хувьд шударга сонгуулийн баталгаа болж, санал хураалтад илүү идэвхтэй оролцох сэдэл ч болох магадлалтай. Ажиглагч нь чөлөөт сонгууль шударгаар явагдсаныг гэрчлэн сонгогчдын итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сонгуулийн үр дүнг намууд бүгд хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг болно. Нөгөө талаас, аль нэг нам, нэр дэвшигч санао луйвардах, хууль зөрчих зэргээр сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдвол иргэний нийгмийн мониторинг уг үйлдлийг илчлэн, шударга бус нэр дэвшигчийг эрх мэдэлд хүрэхээс сэргийлж чадна.

 

Орчны ба тодорхой үе шатны хяналт
Сонгуулийн тодорхой үе шатны мониторинг нь санал хураах өдөр, сонгогчдын нэрсийн жагсаалт бүрдүүлэлт зэрэг тодорхой өдөр юмууүйл ажиллагаад анхаарлаа төвлөрүүлдэг

Орчны мониторинг нь шударга үр дүнд нөлөөлж болох сонгуулийн эргэн тойрон дахь бусад хүчин зүйлсийг ажиглахад чиглэдэг.

Мэдээлэл цуглуулах арга
Нэлэнхүй судалгаа –санал хураах бүх байрыг хамруулж мэдээлэл цуглуулах
Түүвэрлэлт – Тодорхой хэмжээгээр санамсаргүйгээр түүвэрлэн авсан санал хураах байрнуудыг хамруулан мэдээлэл цуглуулах
Мэдээлэл цуглуулах арга болгон нь өөрийн давуу ба сул талтай

 

Сонгуулийн ажиглагчдын үүрэг роль ба чиг үүрэг
Сонгуулийн ажиглалт, мониторингийг олон төрөл, хэлбэрт хувааж үзэж болохоос заримыг нь нэрлэвэл намын ба иргэний нийгмийн, олон улсын ба дотоодын, урт ба богино хугацааны, тодорхой үе шатны ба орчны, түүврийн ба нэлэнхүй, суурин ба хөдөлгөөнт зэрэг болно. Ажиглагчид бүгдээрээ л сонгуулийн чанар, шударга байдлыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг ч ажиглалтын төрөл болгон нь өөрийн гэсэн  зорилгод үйлчлэн, өөр хоорондоо ялгаатай үр дүнг эрхэмлэж болох талтай.

Намын ажиглагчид
Намын агент, санал хураалтыг ажиглагч гэж нэрлэгдэх нь элбэг
Санал хураах байранд намынхаа эрх ашгийг хамгаалж ажилладаг
Ихэнх оронд, түүний дотор Монголд зөвшөөрөгдсөн байдаг

Иргэний нийгмийн ажиглагчид
Аль нэг намыг төлөөлдөггүй
Бүх талд тэгш боломж олгосон шударга сонгууль явуулах зарчмыг баримталдаг
Ихэвчлэн төвийг сахисан иргэний нийгмийн байгууллагууд ажиглагчдыг эслүүлэн ажиллуулдаг
Монголд зөвшөөрөгдөөгүй

Урт хугацааны ажиглагчид
Санал хураах өдөр хийдэг ажиглалт маш чухал ч энэ өдрийн өмнө болон дараа үетэй холбоотой олон хүчин зүйл,  үйл явц нь сонгууль хуулийн дагуу шударга явагдахад  нөлөө үзүүлэх магадлалтай. Урт хугацааны ажиглагчид нь сонгуулийн эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улсын хөрөнгө эсвэл төрийн албан хаагчдыг сонгуулийн кампанит ажилд дайчилах, сонгуулийн үйл явцыг зохион байгуулахдаа аль нэг талд дуваа нөхцөл үүсгэх, сонгуулийн өмнө зөрчил гаргах, сонгогчдын боловсролын чанар ба үр өгөөж, намын төлөвшил ба зохион байгуулалт гэх мэт зүйлсэд ажиглалт хийдэг.

Богино хугацааны ажиглагчид

“Богино хугацааны ажиглагчид” (БХА) гэдэг нэр томъёо нь дотоодын ба олон улсын ажиглагчдын хувьд бага зэрэг ялгаатай утга агуулдаг. Дотоодын БХА нар нь зөвхөн санал хураах өдөр санал хураах байрны ажиллагаанд мониторинг хийдэг. Харин олон улсын БХА нар нь тухайн улсад сонгууль явагдахаас долоогоос арав хоногийн өмнө ирж ажилладаг бөгөөд сонгууль болж байгаа улс оронд хэдэн сарын өмнөөс ирж ажиллаж болох УХА нараас ялгахын тулд тэднийг БХА гэж нэрлэдэг ажээ.
Санал хураах байран дахь үйл ажиллагаа шударга болно гэдэгт эргэлзээ төрж байгаа тохиолдолд (жишээлбэл, луйвар, хууль бус үйлдэл гарч магадгүй гэж үзэж байгаа бол) дотоодын ажиглагчдыг санал хураах өдөр олноор дайчлан ажиллуулснаар хууль бус үйлдлийг гаргуулахгүй байх, үгүйдээ гэхэд гарсан зөрчлийг мэдээлэх замаар санал луйвардсан этгээдийг хуулийн дагуу сонгуульд ялсан гэж мэдэгдэх чадамжгүй болгох нөлөө үзүүлж болно. Үүнээс эсрэгээрээ сонгуулийн үйл явцын талаар ажиглагчид эерэг дүгнэлт өгсөн тохиолдолд шударга сонгуулиар үнэнчээр ялалт байгуулсан нэр дэвшигч, намуудын ардчилсан эрх зүйн чадамжид итгэх олон нийтийн итгэл нэмэгдэх магадлалтай.

Байнгын ажиглагчид
Суурин ажиглагчид нь санал хураах тодорхой байранд тогтмол байрлан ажилладаг. Тэд өглөө санал хураах байрны ажилтнуудтай зэрэг ирж, саналын хайрцагнуудыг битүүмжлэх үйл явцыг харж, өдрийн турш санал хураалтыг ажиглаж, эцэст нь тооллогын ажиллагаанд хяналт тавьдаг. Ингээд ажиглалт дууссаны дараа тухайн санал хураах байранд явагдсан ажиллагааны чанарын талаар холбогдох эрх бүхий газарт гэрчийн мэдүүлэг өгч болно. 

 Хөдөлгөөнт ажиглагчид
Хөдөлгөөнт ажиглагчид нь санал хураах өдрийн явцад хэд хэдэн санал хураах байраар орж ажиглалт хийдэг. Тэд тодорхой нэг санал хураах байрны ажиллагааг бүхэлд нь гэрчилж чадахгүй ч янз бүрийн газар явагдаж байгаа үйл явцыг харьцуулж ойлгоход тусалдаг. Энэ нь санал хураах байрны ажилтнуудын сургалт юмуу сонгогчдын боловсролын чанарт үнэлгээ өгөхөд чухал мэдээлэл болох талтай. Түүнчлэн хөдөлгөөнт ажиглагчид нь санал хураах байрны гадна орчинд шалгалт хийж, дотор байгаа ажиглагчдын хараанд үл өртөх хууль бус кампанит ажил, санал худалдан авалт, сонгогчдыг санал хураах байр луу явуулахгүй байх арга хэмжээ зэрэг шударга ёсонд харш үйлдүүлийг хянах боломжтой. Чухам энэ л шалтгаанаар жинхэнэ цогц ажиглалт хийе гэвэл цөөн тооны хөдөлгөөнт ажиглагчдыг ажиллуулах шаардлагатай.

 Олон улсын ажиглагчдын багуудын ажлын нэг хэсэг нь ихэнхдээ урт хугацааны ажиглалт байдаг бөгөөд бүрэлхүүнд нь эрх зүйн болон хэвлэл мэдээллийн асуудлаар мэргэшсэн экспертүүд багтдаг. Санал хураах өдрийг ажиглалтыг ихэвчлэн хөдөлгөөнт хэлбэрээр хийдэг. Олон улсын ажиглагчид нь орон нутгийн хүмүүсийн цуглуулж чадсан боловч өөрсдөө мэдээлбэл эрсдэл дагуулах магадлалтай эмзэг мэдээллийг гарган тавьж чаддагаараа, мөн  дотоодын ажиглагчдыг бодвол хэвлэл мэдээллийн анхаарлыг илүүтэй татаж чаддагаараа дотоодыг ажиллагчдын чухал түнш нь болж чаддаг. Олон улсын ажиглагчид нь ихэнх тохиолдод дотоодын ажиглагчдад техникийн туслалцаа үзүүлдэг. Мөн сонгуулийн үйл явцын  талаар олон улсын ажиглагчдын өгсөн гэрчийн мэдээлэлд олон улсын хамтын нийгэмлэгт илүүтэй итгэж ханддаг бөгөөд энэ нь цаашдын гадаадын зээл тусламжийн чиглэл, хэмжээнд ихээхэн нөлөө үзүүлэх магадлалтай.

 

Сонгууль