Сонгуулийн нэр томъёоны тайлбар

Урьдчилан санал өгөх (absentee voting) – сонгуулийн өдөр санал авах байранд биеэр очих боломжгүй бүртгэгдсэн сонгогчид өөр газар бас саналаа өгч болох үйл явц.

Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт – албан журмаар сонгуулийн тухай хууль тогтоомжид оруулсан өөрчлөлт.

Сонгуулийн сурталчилгаа – тодорхой нэг нэр дэвшигч эсвэл улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг сонгогчдод мэдээлэх, дэмжлэг авах зорилготой уулзалт, жагсаал, цуглаан, үг хэлэх, парад зэрэг улс төрийн үйл ажиллагаа болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах зэрэг бусад үйл ажиллагаа.

Нэр дэвшигч - улс төрийн намын албан ёсны төлөөлөгчөөр буюу бие даагчаар сонгогдохоор зорьж буй болон нэр дэвшүүлсэн хүн.

 Ёс зүйн дүрэм – сонгуулийн үйл явцад тодорхой үйл ажиллагаа явуулахад баримтлах багц дүрэм, журам. Уулзалт, жагсаал цуглаан, улс төрийн суртал нэвтрүүлэг явуулахад зохицуулах улс төрийн нам, нэр дэвшигчид болон сонгуулийн ажиглалт явуулахад баримтлах нөхцөл, хязгаарлалтыг тогтоох, сонгуулийн ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сонгуулийг зохицуулах байгууллагад хамааралтай.

Саналыг нэгтгэх – хэд хэдэн санал авах байрнаас сонгуулийн дүнг нэгтгэх үйл явц.

Тойрог – гол төлөв нутаг дэвсгэрийн үндсэн дээр саналын тоог суудалд хувиргах сонгуулийн нэгж.

Тойрог - саналын тоог суудалд хувиргах газарзүйн нэгж

Тойрог – сонгогчид өөрсдийн төлөөлөгчдийг сонгоход улсын нутаг дэвсгэрийг сонгуулийн зорилгоор хуваасан газарзүйн бүсүүд. Үндэсний хэмжээнд нэг тойргийн загвар (улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд цорын ганц тойрог байх) эсвэл олон тойргийн загвар (улсын нутаг дэвсгэрийг хэд хэдэн тойрогт хуваагдана) байж болно. Тойрог бүрийн суудлын хувьд нэг гишүүнтэй тойргууд (тойрог бүр нэг суудалтай) болон олон гишүүнтэй тойргууд (нэг тойрогт хэд хэдэн суудал ногдоно) байж болдог.

Тойрог – хууль тогтоох байгууллагын гишүүн төлөөлөгчийг сонгодог тодорхой газар нутаг дахь хэсэг сонгогчид

Үндсэн хууль – хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулан улс орны засгийн газар зохион байгуулагддаг үндсэн багц дүрэм журам.

Тооллогын төв – нэгээс дээш санал авах байрны саналуудыг тоолдог бүс нутгийн болон төвийн байгууллага, газар. 

Захирамж – төрийн гүйцэтгэх салбараас гарч байдаг хууль зүйн баримт бичиг. Ардчилсан хуулийн тогтолцоонд захирамж нь парламентын баталсан хуулиас доогуур түвшинд байдаг. Заримдаа онцгой нөхцөл байдалд захирамж нь өөрийгөө бусад хууль тогтоомж бүр үндсэн хуулиас дээгүүр гэж зарлах явдал байдаг.

Мэдүүлэх – сонгуульд оролцож буй нэр дэвшигчид, улс төрийн намууд болон бусад бүлэг, хүмүүс хуулийн дагуу тодорхой санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийт, сонгуулийн хяналтын байгууллага буюу сонгуулийн бусад байгууллагад ил гаргах. 

Дүүрэг – тойрог гэдгийг харах.

Сонгуулийн дотоодын ажиглагчид - өөрийн улс орондоо сонгуулийн үйл явцыг ажиглаж хянадаг бүлэг хувь хүмүүс, иргэд болон оршин суугчид (олон улсын сонгуулийн ажиглагчилтай харьцуулвал).

Сонгуулийн ажиглалт – сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох эрхгүй хүмүүс сонгуулийн үйл явцын талаар зорилготойгоор мэдээлэл цуглуулж, хуримтлуулсан мэдээллийн үндсэн дээр энэхүү үйл явц хэрхэн явагдаж буй талаар сайтар боловсруулсан дүгнэлт гаргах. 

Сонгуулийн хууль - сонгуулийн үйл явцын бүх талыг хамран зохицуулж буй хууль тогтоомжийн заалтууд.

Сонгуулийн маргаан recourse – сонгуулийн үйл явцтай холбоотой аливаа гомдол, санал, маргаан, асуулга болон эргэн дуудах эсэргүүцэх үйл ажиллагаа.

Сонгуулийн хэсэг – нэг санал авах байрны үйлчлэх нутаг дэвсгэрийн нэгж.

Сонгуулийн менежментийн байгууллага – сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах, шинэчлэх, сонгогчид болон улс төрийн нам, нэр дэвшигчдийг бүртгэх, сонгуулийн үйл явцыг зохицуулах, санал хураалтын дүнг зарлах, болон сонгуультай холбоотой маргаан шийдвэрлэх зэрэг үүрэг хариуцлагатай сонгуулийг зохион байгуулах байгууллага. 

Санал өгөх эрх бүхий сонгогч - сонгуульд санал өгөх хууль зүйн бүх шаардлагыг хангаж буй хувь хүн.

Сонгуулийн эрх (franchise)  – санал өгөх эрх.

Бүлгээр санал өгөх – хэд хэдэн хүн санал өгөх бүхээгт орж, хамтдаа санал өгөх үйл явц.

Олон улсын сонгуулийн ажиглагчид – гадаад оронд сонгуулийн үйл явцыг ажиглаж хянадаг бүлэг

Хүчингүй санал – сонгогчдын санаатай болон санамсаргүй гаргасан алдаатай тэмдэглэгээнээс болоод тооллогонд оруулж болохгүй саналын хуудас.

Хууль эрх зүйн хүрээ – үндсэн хууль, сонгуулийн хуулиуд, холбогдох бусад хууль тогтоомж, заавар, чиглэл, ёс зүйн дүрмүүдээс бүрдсэн сонгуулийн үйл явцын бүтэц.

Хөдөлгөөнт санал өгөх – санал хураах өдөр урьдчилан тохирсон газруудад үйл ажиллагаа явуулах санал авах байр.

Санал авах төв – сонгуулийн тодорхой нэг хэсгийн сонгогчид саналаа өгөх албан ёсны газар. Санал авах төв нь хэд хэдэн санал авах байрыг хамарсан байж болно.

Төлөөлөн санал өгөх – санал авах байранд очих боломжгүй сонгогчид өөр хүнийг өөрсдийн өмнөөс санал өгүүлэхээр сонгон томилж болох үйл явц.

Квот – пропорциональ буюу хувь тэнцүүлсэн төлөөллийн системд суудал авах босго саналын тоо.

Квот – суудлын тоо, хувь эсвэл нэр дэвшигчдийн тоо, хувь нь эмэгтэйчүүд, үндэсний цөөнх зэрэг тодорхой бүлэгт зориулан урьдчилан хадгалагдсан байх тогтолцоо.

Бүртгэгдсэн улс төрийн нам – сонгуульд оролцохын тулд сонгуулийн хуульд заасан шаардлагуудыг хангасан улс төрийн нам.

Riding – тойрог гэдгийг харах.

(suffrage) – сонгуульд оролцох буюу санал өгөх эрх.

Саналын жагсаалт гаргах – сонгуулийн тооллогын дүнг нэгтгэх үйл явц.

Босго – 1. Нэр дэвшигч болон улс төрийн нам суудал авах болон бусад зорилгод шаардлагатай хамгийн бага хувь буюу саналын тоо; 2. Нам төлөөлөл авах буюу урьдчилгаагаа буцаан авахад хэрэгтэй наад захын дэмжлэгийн хэмжээ, ихэвчлэн нийт саналаас авсан хувиар илэрхийлэгддэг.

Сонгууль