Сонгуулийн санхүүжилтийн үнэлгээний судалгаа

СЕХ-нд өгсөн албан ёсны тайланд УИХ-ын сонгуульд оролцсон нийт нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардал 1992 онд 137 сая, 1996 онд 209 сая, 2000 онд 1 тэрбум 841 сая, 2004 онд 1 тэрбум 558 сая төгрөг байжээ.

Энэхүү судалгааны зорилт нь УИХ-ын сонгуулийн өмнөх хууль болон 2006 онд батлагдсан шинэ хуулийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн талаархи заалтуудыг харьцуулан судалж, 2006 онд батлагдсан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар СЕХ-нд олгогдсон эрх мэдлийн хүрээнд цаашид уг асуудлыг хэрхэн илүү нарийвчлан боловсронгүй болгох, хэрэгжилтэнд нь хувь нэмэр оруулах зорилгоор дүгнэлт, зөвлөмж гаргахад оршино.

Мөн бусад улс орнуудад хэрэгжүүлж буй туршлагуудаас судалж Монголын нөхцөлд хэрэглэж болох санхүүжилтийг тайлагнах маягтуудын загварыг гаргаж мэргэжлийн байгууллага, шинжээчдийн санал хэлэлцүүлгийг тусган сонирхогч талуудад хүргэхийг зорилоо. 

Сонгууль