ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийн Түүхийн факультетыг түүхч мэргэжлээр, МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр, докторант. "Зүүн хойд Азийн хуульчдын солилцооны төсөл"-ийн хүрээнд БНХАУ-д "БНХАУ-ын хууль, эрх зүйн зохицуулалт"-ын чиглэлээр сургалтанд хамрагдсан.
Ажлын туршлага:
1999-2002 "Анта Трейд" ХХК, Ерөнхий захирал
2002-2004 "Отта Кредит" ХЗХ, Гүйцэтгэх захирал
2005-2012 "Номин Холдинг" ХХК, Эрх зүйн газрын дарга
2012 оноос хойш Өмгөөллийн "Анта Консалтинг" ХХН, Ерөнхий захирал
Мэргэшсэн салбар:
Иргэний эрх зүй болон захиргааны эрх зүй, компанийн эрх зүйгээр мэргэшин ажилладаг.
Гишүүнчлэл:
Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
Сонгуульт ажил:
Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн
Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн
Гавьяа шагнал:
• "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг
• Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг"
• МӨХ-ны "Тэргүүний өмгөөлөгч" цол тэмдэг
• МӨХ-ны "Өмгөөлөгчийн алдар" алтан медаль
• Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны "Хүндэт эмэгтэй" цол тэмдэг