Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь 2008 оны 5 дугаар сарын 14-нд байгуулагдсан, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой төрийн бус байгууллагуудын сүлжээ юм. Сүлжээнд Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл, Сонгогчдын боловсрол төв, Хүний эрх хөгжил төв, Филантропи хөгжлийн төлөө төв, Мидас, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд клуб төрийн бус байгууллагууд нэгдээд байна. Сүлжээний санаачлагч, санхүүжүүлэгч нь Нээлттэй Нийгэм Форум /www.forum.mn/.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ өмнө нь 2008 оны УИХ-ын сонгууль болон 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой хэд хэдэн удаагийн мониторингийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагууд таван чиглэлээр мониторинг хийх юм.
Тухайлбал:
Түүнчлэн өмнө нь зөвхөн гадаадын ажиглагчид оролцож хянах боломжтой байсан сонгуулийн өдрийн үйл ажиллагааг шинэ хуулиар дотоодын иргэний нийгмийн байгууллагаас томилсон ажиглагчид хянах боломжтой болсон билээ. Энэхүү боломжид тулгуурлан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ анх удаа сонгуулийн өдрийн ажиглалтыг нам бус, сайн дурын залуусын оролцоотойгоор хийх боллоо.
Сүлжээнд оролцогч байгууллагууд сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах гол агуулга бүхий ёс зүйн дүрмийг батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна.
Сүлжээний байгууллагуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар хандаж авна уу.