Саналын хуудасны мониторинг

Залуучууд сонгуулийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа. 206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн Саналын хуудасны мониторингийн урьдчилсан дүн

УИХ-ын сонгуулийн хуулийн саналын хуудастай холбоотой зохицуулалт болон, СЕХ-ноос баталсан “УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын хэрэгжилтийг хянах, саналын хуудас алдагдах болон бусад зөрчил, будлиан гарахаас сэргийлэх, улмаар энэ асуудалтай холбоотой  аливаа үндэслэлгүй хардлага сэрдлэг үүсэхээс сэргийлж бодитой мэдээлэл олон нийтэд хүргэх нь энэхүү мониторингийн гол зорилго болно.  Саналын хуудасны мониторингийг сүлжээний гишүүн Сонгогчдын боловсрол төв хариуцан гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд саналын хуудсыг хэвлэхээс эхлэн, хадгалах, хамгаалах, зарцуулах (ялангуяа нөөц саналын хуудас) саналын хуудсыг архивт шилжүүлэн өгөх үйл явцыг хамруулан хяналт тавьсан юм.

УИХ-ын сонгуулийн саналын хуудас хэвлэгдэж дууслаа

Өмнөх хэвлэлийн мэдээгээр УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү мэдээгээр саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах зэрэг үйл явцуудад ажиглалт хийсэн тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

НЭГ. САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛЭЖ, СЕХ-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА.

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг 06 сарын 10-ны өдрөөс 06 сарын 19-ний хооронд хэвлэж дуусгасан. Саналын хуудсыг 7 хоногийн хугацаанд хэвлэж дуусгахаар анх тооцсон хэдий ч зарим тойргийн саналын хуудсыг дахин хэвлэх зэрэг шалгааны улмаас хэвлэх үйл ажиллагаа 10 өдрийн турш үргэлжилсэн.

Гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хэвлэх үйл явцыг хяналаа

Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдээс УИХ-ын сонгуульд оролцон саналаа өгөхөөр бүртгүүлсэн 4329 сонгогч байгаа бөгөөд эдгээр сонгогчдын саналыг авахаар 4547 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 5 –ны өдөр хэвлэлээ. Саналын хуудсыг хэвлүүлэхдээ нийт бүртгэгдсэн сонгогчдын тооноос 5%-иар их байхаар тооцсон байв.

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл

Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь “Саналын хуудасны мониторинг” хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахаас эхлэн саналын хуудсыг хэвлэх, хамгаалах, архивлах зэрэг бүхий л үйл явцад хөндлөнгийн ажиглалт, мониторинг хийж байгаа юм.

Сонгууль

Subscribe to Саналын хуудасны мониторинг