Улаанбаатар хот дахь 451 хэсгийн хорооноос 99 буюу 21,9% -д нь иргэний нийгмийн нийт 183 ажиглагч, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгийн 13 хэсэгт 23 ажиглагч хөндлөнгийн хяналт тавьж ажиллаа. Тодруулбал, иргэний нийгмийн хяналтад нийт 112 хэсгийн хороо хамрагдлаа.
Сонгогчийн эрх ашгийг төлөөлөн хөндлөнгийн хяналт тавин ажиллаж буй Иргэний нийгмийн ажиглагчдыг төлөөлөн Б.Анужин үдээс өмнөх ажиглалтын явцаас хуваалцаж байна.
Сонгогчийн эрх ашгийг төлөөлөн хөндлөнгийн хяналт тавьж буй иргэний нийгмийн ажиглагчдын ажиглалтын явцын мэдээллээс хүргэж байна.
Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ