Мэдээ мэдээлэл

2012 оны УИХ-ын сонгуулийн Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн урьдчилсан дүн

Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарахдаа хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй байгаа тойрог, хэсгийн хороог сонгох байсан ч Нийслэлийн Бүртгэлийн Газраас ирүүлсэн тоон мэдээллээс энэхүү сонголтыг хийх боломжгүй байсан тул хамгийн их хүн амтай, шилжин суурьшигчид ихтэй, том дүүрэг гэдгээр нь Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 20 хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүллээ. УИХ-ын 26 дугаар тойрог нь 2012 оны 5 дугаар сарын байдлаар СЕХ-ны дүнгээр 179518 сонгогчтой байсан.

Шударга сонгуулийн иргэний нийгмийн хяналт сүлжээ 2012 оны УИХ-ын сонгуулийн явцад хийсэн мониторинг, ажиглалтын дүнгээ танилцууллаа

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ  нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнгээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тус сүлжээний гишүүд энэхүү мониторинг, ажиглалтыг аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийн дагуу ажилласан билээ. Хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр 2 удаа олон нийтэд тайлагнасан бөгөөд эцсийн тайланг өнөөдрийн хэвлийн бага хурлаар нийтэд хүргэлээ. Сүлжээний гишүүн байгууллагууд 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад дараах таван чиглэлээр мониторинг хийлээ.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх үйл явц зохих журмын дагуу маргаангүй болж өнгөрөв

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хороонд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа сонгогчид, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд Албадан саатуулах, баривчлах төв буюу Дэнжийн мянгын 111-д саатуулагдаж байгаа сонгогчид 6 дугаар сарын 27-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өглөө. Энэ үйл ажиллагааг Шударга сонгуулийн  төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Филантропи хөгжлийн төлөө төвийн ажиглагчид хянаж ажиглалт хийлээ.

Сонгуулийн сурталчилгааны үргэлжлэл буюу уриа лоозон, клип, дуу...

Сонгуулийн сурталчилгаа гэдэг бол тэр чигээрээ амлалт. Энэ удаад намууд бэлэн мөнгөнийхөөс дутахгүй том амлалтуудыг цацжээ. 300, 400, 500 мянган айлын орон сууц, татвараас чөлөөлөх, 10 мянган үйлдвэр байгуулах, “ач санах” хууль, тэтгэврийн зөрүүг арилгах, гэр хорооллыг дэд бүтцэд холбох нь тус бүрдээ тэрбум тэрбумын өртөгтэй.

Сонгуулийн сурталчилгааны эхлэл буюу сэтгүүлчид сонгуульд!

Телевизүүдийн сурталчилгаа хуулиар зөвшөөрсөн хоногийн хоёр цагийн хязгаарт багтаж байна уу? Хяналт тавьж мониторинг хийх үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хоёр таг чиг. Жирийн сонгогчид цаг, минутыг хэмжээд сууж чадахгүй, тийм үүрэггүй. Хэвлэл мэдээлэл энэ талаар дуугарахгүй. Яагаад гэвэл бүгдээрээ улс төрийн намуудтай гэрээ байгуулаад нэг тал болчихсон.

Сонгуулийн сурталчилгааны оршил

Сонгуулийн сурталчилгааны оршил 2012 оны 6 сарын 5 Энэ өдрүүдэд 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхэлж байгаа ч хуулиас өмнө олон сар үргэлжлээд одоо зөвхөн төгсгөлийн шатандаа орсон хэрэг юм.

Нэрсийн жагсаалтын мониторингийн эхний шат дууслаа

Энэ хугацаанд дээрх 20 сонгуулийн хэсгийн хороонд хамаарах 876 тоот сонгогчийн бүртгэлийг хаягийн дагуу очиж тулгаж үзэхэд 88 сонгогч нь уг хаягт байдаггүй гэсэн мэдээлэл байгаа бөгөөд эдгээрээс 53 сонгогчийн нэрийг болон бүртгэлийг шалгуулахаар Нийслэлийн Иргэний бүртгэлийн Газрын Хяналт шалгалтын тасагт өгсөн бөгөөд энэ мэдээллийг Сонгуулийн Ерөнхий хороонд давхар өгсөн. Одоогоор албан тоотын хариу ирээгүй байгаа болно.

УИХ-ын сонгуулийн саналын хуудас хэвлэгдэж дууслаа

Өмнөх хэвлэлийн мэдээгээр УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү мэдээгээр саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах зэрэг үйл явцуудад ажиглалт хийсэн тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

НЭГ. САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛЭЖ, СЕХ-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА.

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг 06 сарын 10-ны өдрөөс 06 сарын 19-ний хооронд хэвлэж дуусгасан. Саналын хуудсыг 7 хоногийн хугацаанд хэвлэж дуусгахаар анх тооцсон хэдий ч зарим тойргийн саналын хуудсыг дахин хэвлэх зэрэг шалгааны улмаас хэвлэх үйл ажиллагаа 10 өдрийн турш үргэлжилсэн.

Сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийн явц

СЕХ-ны Мэдээллийн технологийн төв, ТЕГ, МШХХТГ-аас хамтран байгуулсан сонгуулийн автоматжуулсан системийг гэрчилгээжүүлэх ажлын хэсгээс санал тоолох машинд 20 саналын хуудсыг санамсаргүй тохиолдлоор бөглөж 50 удаа уншуулж тест хийсэн бөгөөд энэхүү  тест болон эх кодын шалгалтыг үндэслэн санал тоолох машины ажиллагааг хэвийн, найдвартай гэж дүгнээд байна. Үүнээс гадна Доминион вотинг компаниас хоорондоо ялгаатай 17 саналын хуудас уншуулж тест хийсэн. Харин мониторингийн багийн зүгээс  өөрсдийн боловсруулсан тестийн тавилаар машиныг шалгах хүсэлт тавьсан боловч  боломжгүй гэсэн хариу өглөө.

Хэвлэл мэдээллийн мониторингийн 1 дүгээр шатны дүн

Глоб Интернэшнл ТББ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна. СЕХ-оос товлосон сонгуулийн сурталчилгаа явуулах албан ёсны хугацаа болох 2012 оны 6 дугаар сарын 6-26-ны хооронд үргэлжлэх 3 үе шаттай энэ мониторингийн зорилго нь “Телевиз радио нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.14 хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг хангаж, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, редакцийн хараат бус байдлыг ханган, сэтгүүл зүйн мэргэжлийн зарчим, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллана гэсэн үүргээ хэрхэн гүйцэтгэснийг тандах юм.

Хуудаснууд

Сонгууль

Subscribe to Мэдээ мэдээлэл