Сонгуулийн санал тоолох үйл ажиллагаанд хяналт тавих ажиглагчдыг бэлдэх сургалт болов

2008 оны УИХ-ын сонгуулиар санал тоолох үйл явцад хамгийн их будлиан гарсан мэдээлэл байдаг ба харамсалтай нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар иргэний нийгмийн байгууллагууд санал тоолоход байлцан хянах боломжгүй байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд зааснаар төрийн бус байгууллагууд санал тоолох үйл явцыг сонгогчийн төлөөлөгчийн хувьд байлцан ажиглах боломж нээлттэй байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл явцад хяналт тавих ажиглагчдыг бэлтгэх сургалтыг өнгөрсөн Бямба гаригт зохион байгуулав. Уг сургалтад нийслэлийн найман дүүргийн 52 сонгуулийн хэсгийн хороонд санал тоолох үйл явцад ажиглалт хийх 60 хүн оролцлоо. Сургалтаар ардчилсан шударга сонгуулийн зарчмууд, түүний дотор санал тоолох үйл ажиллагаанд баримтлах ёстой үндсэн найман зарчим, сонгуулийн санал тоолох үйл ажиллагааг зохицуулсан хууль дүрэм журам, үйл явцын дараалал, ажиглалт хийх аргачлал, ажиглагчдын баримтлах ёс зүйн дүрэм зэргийг танилцуулсан.

Санал тоолох үйл явцад ажиглалт хийсэн урьдчилсан дүнг тавдугаар сарын 27-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд танилцуулна.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг