Сонгуулийн хууль, тогтоомж

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Хууль

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Хууль

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.2.”сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.3.”аль нэг намын гишүүн” гэж аль нэг улс төрийн намд гишүүнээр элсч бүртгүүлсэн бөгөөд тухайн намаас гарах өргөдлөө өгч, гишүүний бүртгэлээс хасуулаагүй иргэнийг;
3.1.4.”арван найм, хорин таван насанд хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.5.”төрийн өмчит хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн2 13, 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрыг;
3.1.6.”төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1., 19.2.-т зааснаар тухайн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь оролцсон хуралдаанаас хорооны эрх хэмжээний асуудлаар гарсан шийдвэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналд үндэслэгдсэн бол энэ шийдвэрийг баталгаажуулсан тогтоолд хорооны дарга, эсхүл нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

Монгол Улсын сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан “улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэдгийг Сонгуулийн Ерөнхий хороо болон түүний Ажлын албаны үйл ажиллагаанд аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний зүгээс хутгалдан оролцох, хорооны гишүүд болон Ажлын албаны ажилтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалынхаа эрх мэдлийг аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний эрх ашигт нийцүүлэн ашиглах, сурталчилгаа хийх, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хэн нэгнийг намын гишүүнчлэлийн харьяаллаар ялгаварлан гадуурхах, улс төрийн хувьд төвийг сахих зарчмыг баримтлахгүй байх зэрэг аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж болохгүй гэж ойлгоно.

Сонгууль

Subscribe to Сонгуулийн хууль, тогтоомж