Хүний эрхийг дээдлэдэггүй эрх баригчид хоосон амладаг

Эрх баригчид Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон түүний зарчмуудыг дагаж мөрдөх хамгийн эхний үүргээ биелүүлэхгүй байгаа үед улс орны хөгжил дэвшлийн тухай ярих нь хоосон амлалт юм гэж Эмнэсти Интернэшнл байгууллагаас хийсэн “Эрх баригчдын амлалт ба биелэлт” сэдэвт Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойд зориулсан хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын амлалт хангалттай биелэгдээгүй гэсэн тус байгууллагын судалгааны үр дүнг төрийн бус байгууллага, хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцэн, хүний эрхийн түгээмэл тунхаглалын чухал заалтууд Монгол улсын үндсэн хуульд ч бүрэн тусгагдаагүй байгааг шүүмжилж байлаа.

Эрх баригчид Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон түүний зарчмуудыг дагаж мөрдөх хамгийн эхний үүргээ биелүүлэхгүй байгаа үед улс орны хөгжил дэвшлийн тухай ярих нь хоосон амлалт юм гэж Эмнэсти Интернэшнл байгууллагаас хийсэн “Эрх баригчдын амлалт ба биелэлт” сэдэвт Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойд зориулсан хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

Өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын амлалт хангалттай биелэгдээгүй гэсэн тус байгууллагын судалгааны үр дүнг төрийн бус байгууллага, хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцэн, хүний эрхийн түгээмэл тунхаглалын чухал заалтууд Монгол улсын үндсэн хуульд ч бүрэн тусгагдаагүй байгааг шүүмжилж байлаа. 

Хүн болсныхоо төлөө эдлэх хамгийн наад захын эрх хэрхэн зөрчигдөж байгааг харуулсан тус тайлан нь Ц.Элбэгдорж Засгийн эрх барьж байсан 2005-2006 онд Монгол улс үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний эсрэг довтолж авилгал авч, албан тушаалаа урвуулан ашигласныг илчилсэн сэтгүүлчийг хорисон бол өмгөөлөгчид ажлаа хийснийхээ төлөө эрүүгийн хэрэгт яллагдсан, албадан саатуулах төвийн байдал хүнлэг бус харгис, эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй, цаазаар авах ялын талаар статистик тоо баримт байхгүй, төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас удаан хугацаагаар хоригдсон иргэнд нөхөн төлбөр олгохоос татгалзсан, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хил дамнан хийгдэж байгаад цагдаагын байгууллагаас зогсоох арга хэмжээ авдаагүй гэж дүгнэсэн бол 2007 оны засгийн эрхийг барьж байсан М.Энхболын үед дээрх хүний эрхийн зөрчилдүүд хэвээрээ бөгөөд хүчээр нүүлгэн шилжүүлдэг, байгаль орчны сүйрэлийн улмаас хүн ард амьд байх эрхийн зөрчил нэмэгдэн бүртгэгджээ.

2008 онд хэвлэгдэн гарч байгаа тайланд С.Баярын тэргүүлсэн засгийн газрын үед ч Монголчуудын эрхийг зөрчиж байгаа дээрх байдал хэвээрээ байгааг дурьдсан байна.

Монгол улсын цаазаар авах ялын оноолтын тоог хүн амын тоондоо харицуулахад дэлхийд цаазаар авах ял оноосон тоогоороо тэргүүлдэг Хятад улстай эн зэрэгцдэг байна.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг