МҮОНТ-ээс бусад телевизүүд нэр дэвшигчдэд тэнцвэртэй бус хандсан хэвээр байна

“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийж байгаа мониторингийн 2009 оны тавдугаар сарын 8-наас 12-ны өдрийг дуустал 5 өдрийн дүнг танилцуулж байна. Мониторинг хийсэн таван өдөр мэдээний хөтөлбөрөөс гадна 24005 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл нийтдээ 948 минут буюу эфирийн цагийн 4 хувийг эзэлж байна. Нэр дэвшигч тус бүрээр авч үзвэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 62 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 38 хувьтай байна.

Сонгуулийн сурталчилгааны мониторингийн тавдугаар сарын 8-12ныг хүртлэх дүн

“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийж байгаа мониторингийн 2009 оны тавдугаар сарын 8-наас 12-ны өдрийг дуустал 5 өдрийн дүнг танилцуулж байна.

Шударга сонгуулийн төлөө “Иргэний нийгмийн хяналт сулжээ”-ний хүрээнд Нээлттэй Нийгэм форумын санхүүжилтээр хийж буй энэ мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр шударга, тэнцвэртэй, мэргэжлийн түвшинд мэдээлж буйг судлах зорилттой. Мониторингийн явцад тухайн телевизийн өргөн нэвтрүүлгийн нийт цагийг хамруулан тэнцвэрт байдал, сурталчилгааны өнгө аясыг судлахын зэрэгцээ, мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшин, сонгогчдын боловсролд зориулсан цагийн хэмжээ, хэвлэл мэдээллийн нөлөөний тухай мэдээллийг үнэлж дүгнэнэ. Мониторингийг 2005 оны Ерөнхийлөгчийн, 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр ашигласан, Словакийн МЕМО байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах арга зүйн дагуу хийж, мэдээллийг дээрх байгууллагын өгсөн тусгай программаар боловсруулж байна.

Presentation файлыг эндээс үзнэ үү

Мониторинг хийсэн таван өдөр мэдээний хөтөлбөрөөс гадна 24005 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл нийтдээ 948 минут буюу эфирийн цагийн 4 хувийг эзэлж байна.

 

Нэр дэвшигч тус бүрээр авч үзвэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 62 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 38 хувьтай байна.

Мэдээллийг өнгө аясаар нь ангилбал Н.Энхбаярын талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай 55.2%, төв сахисан 46.9%, сөрөг 14.4%, харин Ц.Элбэгдоржийн тухай хэт дөвийлгэн магтсан өнгө аястай өнгө аястай 44.8%, төв сахисан 53.1, сөрөг мэдээлэл 85.6% эзэлж байна.

Телевиз тус бүрээр нь танилцуулъя.

МҮОНТВ

МҮОНТВ-ийн минутын нэвтрүүлгийн 73%-ийг МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын, 27%-ийг АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл байна. Хоёр нэр дэвшигчийн талаар мэдээллийн цаг хуваарилалт тэнцвэргүй ч, мэдээллийн өнгө аясын хувьд нэр дэвшигчдэд төвийг сахисан байр сууринаас хандаж, шууд, шууд бус мэдээллийг ойролцоо түвшинд хүргэж байна.

ТВ-5 телевиз

Нийт 5305 минутын нэвтрүүлэгт Н.Энхбаяр 44%, Ц.Элбэгдорж 56% -ийн мэдээлэл дамжуулснаас Н.Энхбаярын талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээлэл 58%, төвийг сахисан 19,7%, сөрөг 22,3% мэдээлэл байна. Ц.Элбэгдоржийн тухай хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээлэл 36,7%, төвийг сахисан 21,4%, сөрөг мэдээлэл 41,9% байна. 

ТВ-9 телевиз

ТВ-9 телевизийн нийт 4015 минутын эфирт мониторинг хийсэн. Н.Энхбаярын тухай 42%, Ц.Элбэгдоржийн талаар 58% мэдээлэл цацаж байна. Н.Энхбаярын талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээлэл 82,9%, Ц.Элбэгдоржийн тухай сөрөг мэдээлэл 82,1% байна.

UBS телевиз

Таван өдрийн нийт 4862 минутын эфир үзсэнээс Н.Энхбаярын тухай 40%, Ц.Элбэгдоржийн талаар 60% мэдээлэл байна. Н.Энхбаярын талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээлэл 93,5%, Ц.Элбэгдоржийн тухай төвийг сахисан болон сөрөг мэдээлэл байхгүй байна.

25-р суваг телевиз

Нийт 5258 минутын нэвтрүүлэгт Н.Энхбаярын тухай 23%, Ц.Элбэгдоржийн талаар 77% мэдээлэл орсон байв. Н.Энхбаярын талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээлэл 39,6%, төвийг сахисан 36,7%, сөрөг 23,7% мэдээлэл байна. Ц.Элбэгдоржийн тухай хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээлэл 21%, төвийг сахисан 17,3%, сөрөг мэдээлэл 61,8% байна. 

Мэдээний хөтөлбөр

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшинг тусгайлан судалж байна.

Тайлант хугацаанд таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн тухай нийт 653 минутын мэдээлэл цацагдсаны 38 хувь Ц.Элбэгдоржийн, 62 хувь Н.Энхбаярын тухай байна. Дийлэнх нь нэр дэвшигчдийн талаар шууд бусаар буюу нэр дэвшигч өөрөө биш бусад этгээд нэр дэвшигчийн талаар мэдээлэл хийсэн байна. 

Мэдээний өнгө аяс буюу чанарыг авч үзэхэд Н.Энхбаярын талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай /70.7%/, Ц.Элбэгдоржийн талаар сөрөг /80.5%/ мэдээлэл зонхилж байна.

Н.Энхбаярын талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээллийг ТВ-9, ТВ-5 телевизүүд илт давамгай үзүүлж байгаа бол МҮОНТВ төвийг сахисан, 25-р суваг телевиз хэт дөвийлгэн магтсан өнгө аястай өнгө аястай мэдээлж байна.

Ц.Элбэгдоржийн талаар МҮОНТВ хэт дөвийлгэн магтсан өнгө аястай, сөрөг мэдээллийг адил түвшинд, 25-р суваг телевиз хэт дөвийлгэн магтсан өнгө аястай, ТВ-9 илтэд сөрөг, ТВ-5 хэт дөвийлгэн магтсан өнгө аястай болон төвийг сахисан мэдээлэл цацаж байна.

UBS телевиз хоёр нэр дэвшигчдийн талаар хэт дөвийлгэн магтсан өнгө аястай мэдээллийг илүүтэй түгээж байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2004, 2008 оны УИХ-ын сонгууль, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн мониторинг хийсэн туршлагатай болно.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг