2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн дүн

Мониторинг хийсэн таван өдөр 5 телевизийн бүгд 27 408 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчийн талаарх мэдээлэл нийтдээ 1544 минут буюу /мэдээний хөтөлбөрийг тусад нь судалсан тул нийт цагт тооцогдоогүй болно/ эфирийн цагийн 5,6 хувийг эзэлж байна. Өмнөх таван өдөртэй харьцуулахад нэр дэвшигчдийн тухай мэдээлэл 1,6 дахин өсчээ. Дурьдсан хугацаанд Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл нийт цагийн 56 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 44 хувийг эзэлж байгаа нь өмнөх таван өдөртэй харьцуулахад Н.Энхбаярын тухай мэдээлэл 323 минутаар, Ц.Элбэгдоржийнх 272 минутаар тус тус өссөн байна.

“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийж байгаа мониторингийн 2009 оны тавдугаар сарын 8-наас 17-ны өдрийг дуустал 10 өдрийн дүнг танилцуулж байна.

Шударга сонгуулийн төлөө “Иргэний нийгмийн хяналт сулжээ”-ний хүрээнд Нээлттэй Нийгэм форумын санхүүжилтээр хийж буй энэ мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр шударга, тэнцвэртэй, мэргэжлийн түвшинд мэдээлж буйг судлах зорилттой. Мониторингийн явцад тухайн телевизийн өргөн нэвтрүүлгийн нийт цагийг хамруулан тэнцвэрт байдал, сурталчилгааны өнгө аясыг судлахын зэрэгцээ, мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдлыг үнэлж дүгнэнэ. Мониторингийг 2005 оны Ерөнхийлөгчийн, 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр ашигласан, Словакийн МЕМО байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах арга зүйн дагуу хийж, мэдээллийг дээрх байгууллагын өгсөн тусгай программаар боловсруулж байна.

PDF файлыг эндээс үзнэ үү

Мониторинг хийсэн таван өдөр 5 телевизийн бүгд 27 408 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчийн талаарх мэдээлэл нийтдээ 1544 минут буюу /мэдээний хөтөлбөрийг тусад нь судалсан тул нийт цагт тооцогдоогүй болно/ эфирийн цагийн 5,6 хувийг эзэлж байна. Өмнөх таван өдөртэй харьцуулахад нэр дэвшигчдийн тухай мэдээлэл 1,6 дахин өсчээ.

 

Дурьдсан хугацаанд Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл нийт цагийн 56 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 44 хувийг эзэлж байгаа нь өмнөх таван өдөртэй харьцуулахад Н.Энхбаярын тухай мэдээлэл 323 минутаар, Ц.Элбэгдоржийнх 272 минутаар тус тус өссөн байна. Харин цагийн хуваарилалтыг харьцуулахад нэр дэвшигч Н.Энхбаярт оногдох цаг нэмэгдэж байгаа бол Ц.Элбэгдоржийн талаар мэдээллийн цаг МҮОНТВ, MN-25 телевизээс бусад телевизид буурчээ. Харин MN-25 телевизээр Ц.Элбэгдоржийн талаар мэдээллийн цаг 2,3 дахин нэмэгдсэн байна.

Мэдээллийг өнгө аясаар нь ангилбал Н.Энхбаярын талаар эерэг 66%, төв сахисан 12,6%, сөрөг 21,4%, харин Ц.Элбэгдоржийн тухай эерэг 43%, төв сахисан 8,7%, сөрөг мэдээлэл 48,3%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх таван өдөртэй харьцуулахад нэр дэвшигчдийн талаар төвийг сахисан мэдээлэл буурч, эерэг мэдээлэл тус бүр 2 дахин, сөрөг мэдээлэл /Н.Энхбаяр 2,7%, Ц.Элбэгдорж 1,3%/ тус тус нэмэгдсэн байна.

Телевиз тус бүрээр нь танилцуулъя.

МҮОНТВ

МҮОНТВ-ийн 5245 минутын нэвтрүүлэгт мониторинг хийсэн. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын тухай 61,4% , АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай 38,6% мэдээлэл орсон байна. Өмнөх таван өдөртэй харьцуулахад Ц.Элбэгдоржийн талаар байхгүй байсан сөрөг мэдээлэл 37,8% нэмэгдэж Н.Энхбаярын талаар эерэг нэмэгджээ. 

ТВ-5 телевиз

Дурьдсан хугацааны таван өдрийн эфирээс 5744 минутын нэвтрүүлэгт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын тухай 55,8%, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн талаар 44,2% -ийн мэдээлэл эзэлж байна. Таван өдрийн харьцуулсан дүнгээр Н.Энхбаярын тухай шууд мэдээлэл 3,3 дахин нэмэгдэж, нэр дэвшигчдийн талаар төвийг сахисан мэдээлэл буурч эерэг болон сөрөг мэдээлэл давамгайлах болжээ. Н.Энхбаярын талаар сөрөг мэдээлэл өсч, Ц.Элбэгдоржийнх буурсан байна.

ТВ-9 телевиз

ТВ-9 телевизийн нийт 5396 минутын эфирт мониторинг хийсэн. Үүний 62,4% нь МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, 37,6% нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл байв.

Таван өдрийн харьцуулсан дүнгээр Н.Энхбаярын тухай мэдээллийн 91,1% нь эерэг мэдээлэл нь болж өсөхтэй зэрэгцэн Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл 3,8% өссөн байна.

Ц.Элбэгдоржид ногдох мэдээллийн цаг буурсан байна.

UBS телевиз

Таван өдрийн нийт 5642 минутын эфир үзсэнээс 63% нь Н.Энхбаярын, 37% нь Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл байв. Өмнөх дүнтэй харьцуулахад Н.Энхбаярын талаар мэдээллийн цаг 1,6 дахин нэмэгдсан байна. Мэдээллийн өнгө аясын хувьд Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл өмнөх дүнтэй харьцуулахад нэмэгдэж, нэр дэвшигчдийн тухай эерэг мэдэлэл буурч Н.Энхбаярын төвийг сахисан мэдээлэл өсчээ.

25-р суваг телевиз

Нийт 5381 минутын эфир ажигласан. Үүнээс МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын тухай 29,5% АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн талаар 70,5 % мэдээлэл орсон байв. Дурьдсан таван өдөрт нэр дэвшигчдийн талаар сөрөг мэдээлэл Н.Энхбаярынх 1,8 дахин нэмэгдсэн бол Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл 1,3 дахин буурч, нэр дэвшигчдийн тухай эерэг мэдээлэл өссөн байна.

Мэдээний хөтөлбөр

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшинг тусгайлан судалж байна.

Тайлант хугацаанд таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн тухай нийт 1146 минутын мэдээлэл цацагдсаны 67,1 хувь Н.Энхбаярын, 32,9 хувь Ц.Элбэгдоржийн тухай байна. Нэр дэвшигчдийн талаар мэдээллийн цаг өмнөх таван өдрийнхөөс 1,7 дахин өсжээ.

Н.Энхбаярын тухай мэдээллийн 86,4% нь эерэг бол Ц.Элбэгдоржийн мэдээллийн 59% нь эерэг, 29,5% нь сөрөг мэдээлэл байна. 

Мэдээний хөтөлбөрүүдийн нэр дэвшигчдэд оноож байгаа цаг хуваарилалт нь МҮОНТВ, 25-р суваг телевизүүдэд харьцангуй ижил түвшинд байна. Харин ТВ-9, ТВ-5, UBS телевизүүд Н.Энхбаярт илүү цаг оногдуулж байна.

Арван өдрийн харьцуулсан дүнгээр гарсан өөрчлөлтийг телевиз тус бүрээр нь танилцуулъя.

МҮОНТВ-ийн мэдээний хөтөлбөр Ц.Элбэгдоржийн талаар эерэг, сөрөг мэдээллийг адил түвшинд мэдээлж байсан бол 13-17-ны таван өдрийн байдлаар эерэг мэдээлэл нйит мэдээллийн 72,4% болтол өсөж сөрөг мэдээлэл нь буурсан байна. Харин Н.Энхбаярын талаар сөрөг мэдээлэл байхгүй буюу нэр дэвшигчдийн талаар илүү эерэг болон төвийг сахисан мэдээлэл цацах болжээ. 

ТВ-5 телевизийн мэдээний хөтөлбөр нэр дэвшигчдэд илт ялгавартай цаг хуваарилсан хэвээр байна. Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээллийн цаг нь өмнөх таван өдрийнхөөс нэмэгдсэн байна.

ТВ-9 телевизийн мэдээний хөтөлбөр өмнөх таван өдөр буюу тавдугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд Н.Энхбаярын талаар эерэг, төвийг сахисан мэдээлэлтэй байсан бол сүүлийн таван хоногт эерэг мэдээлэл нь илт давамгайлан 92,3%, төвийг сахисан мэдээлэл 7,7%, сөрөг мэдээлэл явуулаагүй байна.

Өмнөх таван өдрийн дүнгээр UBS телевизийн мэдээний хөтөлбөрийн цаг хуваарилалт хоёр нэр дэвшигчдэд харьцангуй ижил түвшинд байж нэр дэвшигчдийн талаар эерэг мэдээллийг илүүтэй түгээж байсан бол Ц.Элбэгдоржийн тухай мэдээллийн цаг илт буурчээ. Гэсэн ч нэр дэвшигчдийн талаар эерэг мэдээлэл давамгайлсан хэвээр байна.

25-р суваг телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн талаар мэдээллийн цаг 2 дахин нэмэгджээ. Н.Энхбаярын талаар сөрөг мэдээлэл 5 дахин буурч, Ц.Элбэгдоржийн талаар эерэг мэдээлэл 1,3 дахин өссөн байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2004, 2008 оны УИХ-ын сонгууль, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн мониторинг хийсэн туршлагатай болно.

Мониторингийн дэлгэрэнгүйг www.globeinter.org.mn вэб сайтаас авах боломжтой.

Утас: 324764, 324627,
Факс: 315326
И-мэйл: globenews@globeinter.org.mn 

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг