2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторинг

Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдээс хаягаар нь очиж авсан мэдээлэлд үндэслэн тодорхой хаяг дээр оршин суугч иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад зохих ёсоор бүртгэгдсэн эсэх, түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн мониторингоор илэрсэн зөрчилтэй нэрс энэ удаагийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг тулгаж үзсэн юм.
Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэдээс хаягаар нь очиж судалсны үндсэн дээр үйлдсэн 13836 сонгогчийн нэр бүхий жагсаалтыг холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 18-нд хийж дуусав. Ингэхэд 1706 хүн ямар нэг бичиг баримтын болоод хаягийн зөрчилгүй боловч хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байлаа.

2009 оны тавдугаар сарын 12-18-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн явцын тайлан

Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдээс хаягаар нь очиж авсан мэдээлэлд үндэслэн тодорхой хаяг дээр оршин суугч иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад зохих ёсоор бүртгэгдсэн эсэх, түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн мониторингоор илэрсэн зөрчилтэй нэрс энэ удаагийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг тулгаж үзсэн юм.

Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэдээс хаягаар нь очиж судалсны үндсэн дээр үйлдсэн 13836 сонгогчийн нэр бүхий жагсаалтыг холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 18-нд хийж дуусав. Ингэхэд 1706 хүн ямар нэг бичиг баримтын болоод хаягийн зөрчилгүй боловч хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байлаа. Түүнчлэн бидний судалгаанд хамрагдсан хаягууд дээр оршин суудаггүй 1247 хүнийг дээрх хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн байгаа нь илэрсэн. Эдгээр иргэдийн хувьд шилжин суурьшсан боловч хорооноосоо хасалт хийлгээгүй, биднийг жагсаалт үйлдэх үеэр түр оршин сууж байгаад үндсэн оршин суугч болж бүртгүүлсэн, өөр сонгуулийн хэсгээс сонгогчын үнэмлэхээ шилжүүлж ирсэн зэрэг янз бүрийн шалтгаантай байж болох бөгөөд үүнийг тодруулах ажлыг мониторингийн баг яг одоо хийж байна. Түүнчлэн дээр дурдсан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байгаа 1706 сонгогчтой мониторингийн багийнхан холбоо барин харъяа хэсгийн хороондоо хуульд заасны дагуу өргөдөл гомдол гарган сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлэн сонгогчийн үнэмлэхээ авах талаар зөвлөж байна.

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн 30 хорооны 47354 сонгогчдын нэрийн жагсаалтыг хянаж үзэхэд 17222 нэрийн жагсаалтад орох ёсгүй хүнийг илүү бүртгэсэн нь илэрсэн юм. Энэ удаа эдгээр нэрээс түүвэрлэн авсан 4075 иргэний нэрийг Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа сонгуулийн хэсгийн хороодын сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг хяналаа. Ийнхүү хянахад дээрх нэрсээс 3526 нь хасагдсан, 549 нь буюу нийт түүвэрлэсэн нэрсийн 13 хувь нь хасагдаагүй хэвээр байв. Хэсгийн хороодоос энэ талаар зохих тодруулгыг хүсэхэд:

  • Хотын захын хороонд хаягтай атлаа тэндээ амьдардаггүй, хөдөө мал малладаг зарим иргэн өмнөх сонгуулиар байхгүй байснаа одоо ирж бүртгүүлэн сонгогчийн үнэмлэхээ авсан
  • Хорихоос суллагдсан
  • Шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэн ирж суурьшсан
  • Бичиг баримтгүй байж байгаад шинээр авсан
  • Цэргээс халагдаж ирсэн
  • Гадаадаас ирсэн зэрэг шалтгааныг дурдаж байлаа.

Дээрх 549 иргэний нэрс хасагдаагүй байгаа шалтгааныг бид давхар судлан баталгаажуулна.

Энд онцлон дурдахад Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнгөрсөн жилийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд илэрсэн зөрчилтэй нэрсийг хэсгийн хороодод хүргүүлж эдгээр нэрс сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, хэрэв бүртгэгдсэн бол чухам ямар шалтгаанаар нэрийн жагсаалтад бүртгэгдэх болсон тайлбарыг ирүүлэх үүрэг даалгавар өгч энэ дагуу хэсгийн хороод нягтлан шалгасан байсан. Үүнээс үүдэн бидний түүвэрлэн шалгасан 4075 нэрээс 3526 зөрчилтэй нэр сонгогчдын нэрийн жагсаалтаас арилсан байгаа нь хөндлөнгийн мониторингийн үр дүн гэж үзэж болох юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн дэлгэрэнгүй дүнг хүснэгтээр харуулбал:

Сонгуулийн хэсгийн хороодын сонгогчдын нэрийн жагсаалттай мониторингийн багийн бэлтгэж тулгасан нэрс /хороод тус бүрээр/

Хороо Сонгуулийн хэсгийн хороо Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн жагсаалтад байгаа нэрс Өмнөх мониторингоор илэрсэн хасагдах ёстой нэрс
1 1-р хороо 1-р хэсгийн хороо 596 159
2 2-р хороо 2, 3-р хэсгийн хороо 610 170
3 3-р хороо 4-р хэсгийн хороо 593 94
4 4-р хороо 5-р хэсгийн хороо 600 90
5 5-р хороо 7, 8-р хэсгийн хороо 599 100
6 6-р хороо 9, 10-р хэсгийн хороо 581 315
7 7-р хороо 12-р хэсгийн хороо 599 70
8 8-р хороо 13, 14-р хэсгийн хороо 600 80
9 9-р хороо 15,16-р хэсгийн хороо 616 85
10 10-р хороо 17, 18-р хэсгийн хороо 605 60
11 11-р хороо 19-р хэсгийн хороо 587 35
12 12-р хороо 20, 21-р хэсгийн хороо 598 75
13 13-р хороо 22-р хэсгийн хороо 630 97
14 14-р хороо 23-р хэсгийн хороо 597 90
15 15-р хороо 24-р хэсгийн хороо 540 60
16 16-р хороо 25, 26-р хэсгийн хороо 598 177
17 17-р хороо 27, 28-р хэсгийн хороо 628 60
18 18-р хороо 29-р хэсгийн хороо 630 75
19 19-р хороо 30-р хэсгийн хороо 609 203
20 20-р хороо 31-р хэсгийн хороо 616 50
21 21-р хороо 32, 33-р хэсгийн хороо 529 60
22 22-р хороо 34, 35-р хэсгийн хороо 618 70
23 23-р хороо 36, 37-р хэсгийн хороо 598 50
24 24-р хороо 38-р хэсгийн хороо 604 75
  НИЙТ 13836 4075

Дээрх нэрсийн холбогдох хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалттай тулгахад дараахь зөрүү илрэв.

Хороо Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн нэрийн жагсаалтад байгаа нэрс Зөрүүтэй нэрс
Манайд жагсаалтад байгаа боловч хэсгийн хорооны жагсаалтад байхгүй нэрс Хэсгийн хорооны жагсаалтад байгаа боловч манай жагсаалтад байхгүй байгаа нэрс
1 1-р хэсгийн хороо 596 143 42
2 2, 3-р хэсгийн хороо 610 59 14
3 4-р хэсгийн хороо 593 54 46
4 5-р хэсгийн хороо 600 46 20
5 7, 8-р хэсгийн хороо 599 50 38
6 9, 10-р хэсгийн хороо 581 45 69
7 12-р хэсгийн хороо 599 48 67
8 13, 14-р хэсгийн хороо 600 107 121
9 15,16-р хэсгийн хороо 616 97 43
10 17, 18-р хэсгийн хороо 605 69 41
11 19-р хэсгийн хороо 587 33 25
12 20, 21-р хэсгийн хороо 598 88 83
13 22-р хэсгийн хороо 630 101 66
14 23-р хэсгийн хороо 597 158 135
15 24-р хэсгийн хороо 540 25 37
16 25, 26-р хэсгийн хороо 598 77 53
17 27, 28-р хэсгийн хороо 628 62 82
18 29-р хэсгийн хороо 630 64 63
19 30-р хэсгийн хороо 609 33 22
20 31-р хэсгийн хороо 616 38 18
21 32, 33-р хэсгийн хороо 529 115 45
22 34, 35-р хэсгийн хороо 618 22 6
23 36, 37-р хэсгийн хороо 598 32 1
24 38-р хэсгийн хороо 604 140 130
  НИЙТ 13836 1706 1247

2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд илэрсэн зөрчил энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг хянасан дүн:

Хэсгийн хороо Өмнөх сонгуулиар хасагдах ёстой нэрийн жагсаалт Хасагдаагүй жагсаалтад байгаа
1 1-р хэсгийн хороо 159

25

2 2, 3-р хэсгийн хороо 260

2

3 4-р хэсгийн хороо 94

15

4 5-р хэсгийн хороо 5 2
5 7, 8-р хэсгийн хороо 36 4
6 9, 10-р хэсгийн хороо 315 22
7 12-р хэсгийн хороо 80 13
8 13, 14-р хэсгийн хороо 107 26
9 15,16-р хэсгийн хороо 121 14
10 17, 18-р хэсгийн хороо 269 82
11 19-р хэсгийн хороо 35 0
12 20, 21-р хэсгийн хороо 126 10
13 22-р хэсгийн хороо 320 16
14 23-р хэсгийн хороо 128 13
15 24-р хэсгийн хороо 281 4
16 25, 26-р хэсгийн хороо 177 6
17 27, 28-р хэсгийн хороо 273 35
18 29-р хэсгийн хороо 79 15
19 30-р хэсгийн хороо 203 13
20 31-р хэсгийн хороо 239 75
21 32, 33-р хэсгийн хороо 188 53
22 34, 35-р хэсгийн хороо 269 39
23 36, 37-р хэсгийн хороо 145 38
24 38-р хэсгийн хороо 166 28
  НИЙТ 4075 549

Мониторинг хийхэд дараахь хүндрэлүүд гарч байлаа. Үүнд:

  • Зарим хэсгийн хороо нэрийн жагсаалтаа үзүүлэхгүй байх,
  • Зарим хороо бидний жагсаалтад бүртгэгдээгүй, хэсгийн хорооны нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хүмүүсийн нэрийг өгөхгүй байх,
  • Янз бүрийн шалтаг хэлж судлаачдын ажлыг удаашруулан чирэгдэл учруулах,
  • Судлаачдад өөрсдөө биечлэн сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийх боломж олгохгүй, хэсгийн хороодын ажилтнуудаараа нэрийг дуудуулах гэж шахах,
  • Иргэдийн хаягийн шинэчлэлт хийгдсэнээс бидэнд мэдээлэл өгсөн иргэд шинэ хаягаа мэдэхгүй хуучин хаягаа өгөх, хэсгийн хороон дээрх нэрийн жагсаалтад шинэ хаягаар бүртгэгдсэнээс нэр хаяг зөрөх гэх мэт бэрхшээл тулгарч байлаа.

Төслийн удирдагч: Ч.Мөнхцэцэг,
Филантропи Хөгжлийн Төлөө Төв ТББ
Утас: 316543

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг