Намуудын мөрийн хөтөлбөр

2008 - Үндэсний Шинэ Намын мөрийн хөтөлбөр

Үндэсний үзлээс хөндий, шашнаас ангид, бусдаас хуулбарласан ардчилалын номлол хямралд орж, эмх замбараа, эх захгүй байдал газар авч, үзэл бодлын туйлшрал  хавтгайрч, төр засаг болон ардчилалд итгэх итгэл алдарч олон түмэн цөхрөлд орсон өнөөдрийн нийгэмд олсон амжилт, алдсан алдаагаа дэнслэн шинэ зорилт дэвшүүлэн тавих нийгмийн захиалга улс төрчид, улс төрийн намын өмнө бодитойгоор тавигдаж байна.

2008 - "Иргэний Эвсэл"-ийн мөрийн хөтөлбөр

Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь жирийн нэг ээлжит сонгууль биш, Монголын нийгмийн хямралыг гэтлэн давах их үйлсийн эхлэл болно гэж бид үзэж байна. Энэхүү түүхэн сорилт нь улс үндэстнээ аврах, Монголд иргэний нийгмийг төлөвшүүлэх,бодит ардчилалыг тогтоох стратегийн зорилгоор тодорхойлогдоно.

2008 - Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр

Ардчилсан Нам ард түмэндээ ээлтэй, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө улс төрийн хүчний хувьд ард түмнийхээ хүсэл зорилгод тулгуурлаж ойрын 10 жилд улс орноо хөгжүүлэх 10 зөв бодлогыг хулгана жилийн босгон дээр нийтэд зарласан. Уг бодлогын эхлэл болгож УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр хэрэгжүүлэх хөтөлбөрөө Ардчилсан Нам дараах байдлаар товч томъёолж байна.

2008 - Монгол Ардын Хувьсгалт Намын мөрийн хөтөлбөр

Монгол Улсын улс төрийн ууган байгууллага-шинэчлэгдсэн МАХН: 2004 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж, эх орныхоо өнөөгийн байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр улс орноо хөгжүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд чиглэсэн алсын хараатай, амьдралд нийцтэй, түмнээ дэмжсэн, төгөлдөршилтийг эрхэмлэсэн төрийн бодлого хэрэгтэй хэмээн үзэж, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдан хэрэгжих мөрийн хөтөлбөрөө арван хоёр багц зорилтоор нэгтгэн боловсруулж сонгогч түмэндээ өргөн толилуулж байна. Манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эрчимтэй хөгжлийн шинэ үе эхэлж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувиас доошгүй болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 он гэхэд 5 мянган ам.долларт хүрнэ. 

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг

Subscribe to Намуудын мөрийн хөтөлбөр