Сонгогчдын боловсролын асуудлаар

Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд сонгогчдын боловсролд зориулж саналаа хэрхэн зөв тэмдэглэх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн эсэхээ шалгах, сонгуульд эмэгтэйчүүд болон залуу сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар 8 цуврал видео, 3 видео хичээл боловсрууллаа.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтаа шалгах, бүртгэгдээгүй бол хэрхэн бүртгүүлэх, санал авах өдөр ба “covid-19” цар тахлын үеийн санал авах байрны дэг журам, аюулгүй байдал, стандартыг танилцуулах, сонгогч халдвараас урьдчилан сэргийлэх, саналаа хэрхэн тэмдэглэх вэ буюу сонгуулийн шинэ системийн талаар мэдээлэл өгөх видео, цуврал хичээлүүдийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээгээд байна.

Эдгээр мэдээллийг сонгогч Сонгогчдын боловсрол төвийн Youtube болон Facebook хуудаснаас үзэх боломжтой. Түүнчлэн, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран 1800-2800 тусгай дугаар бүхий “Сонгогчийн лавлах” утсыг ажиллуулж байгаа бөгөөд сонгогч сонгуулийн хууль тогтоомжийн талаар асууж тодруулан мэдээлэл авах боломжтой юм.

С. Оюунтуяа

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг