Бүртгэлийн хэсэгт сонгогчийн хурууны хээг танихгүй байх, хэвлэх машин гацах, компьютер гацах, мэдээллийн баазад бүртгэлгүй хүмүүс олон байх зэрэг тохиолдлууд 10 гаруй хэсгийн хороонд гарсан байна. Компьютер гацсан нөхцөлд ихэнх тохиолдолд унтрааж дахин асаах хэлбэрээр өөрсдөө засах оролдлого хийж байсан. Хурууны хээний машин бохирдсноос уншихгүй байх тохиолдол 22-р тойргийн 12-р хэсгийн хороонд гарсан. Юутай ч бүртгэлийн системийг автоматжуулсны ачаар 25-р тойргийн 24 хэсгийн хороон дээр дахин санал өгөх оролдлого 2 удаа гарсныг болон 9-р хэсгийн хороон дээр хүүхдийнхээ иргэний үнэмлэхээр санал өгөх гэж байсан тохиолдлыг илрүүлжээ.