Нэрсийн жагсаалтын мониторингийн эхний шат дууслаа

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 20 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн эхний шат дууслаа. Мониторингийн эхний шат нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 20 хоног үргэлжилсэн болно.

Энэ хугацаанд дээрх 20 сонгуулийн хэсгийн хороонд хамаарах 876 тоот сонгогчийн бүртгэлийг хаягийн дагуу очиж тулгаж үзэхэд 88 сонгогч нь уг хаягт байдаггүй гэсэн мэдээлэл байгаа бөгөөд эдгээрээс 53 сонгогчийн нэрийг болон бүртгэлийг шалгуулахаар Нийслэлийн Иргэний бүртгэлийн Газрын Хяналт шалгалтын тасагт өгсөн бөгөөд энэ мэдээллийг Сонгуулийн Ерөнхий хороонд давхар өгсөн. Одоогоор албан тоотын хариу ирээгүй байгаа болно.

Хэсгийн хороон дээр хийсэн суурин ажиглалтаар бүртгэлээ тулгаж байгаа сонгогчдоос мониторингийн хугацаанд 56 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байлаа.

Дараагийн мониторингийн шатанд Цагдан хорих 461 дүгээр анги болон Дэнжийн мянгын албадан саатуулах баривчлах байранд байгаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт болон санал өгөх байдлыг хянахаар БГД-ийн 25 дугаар тойргийн хорооны 50 дугаар хэсгийн хороо, ЧД-ийн 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд ажиллаж байна.

Төслийн удирдагч Ч.Мөнхцэцэг
Филантропи хөгжлийн төлөө төв

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг