Ц.Элбэгдорж 51.24 хувийн санал авчээ

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд 18.00 цагт мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд нэг сая 97 мянган сонгогч саналаа өгснөөс 562459 (51.24 %) сонгогч Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 (47.44 %) иргэн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгчээ. Харин аймгийн дүнгээр танилцуулбал нэр дэвшигч Ц.Элбэгдорж 48.28, Н.Энхбаяр 50.31 хувийн санал авчээ. Нийслэлийн хэмжээнд Ц.Элбэгдорж 55.9, Н.Энхбаяр 43.21 хувийн санал авсан юм байна. Гэхдээ дээрх дүн урьдчилан байдлаар сонгуулийн хэсгийн хороодуудаас авсан мэдээлэл гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд онцоллоо.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг