“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс 2008 оны 5-р сард СЕХ-ноос боловсруулсан “УИХ-ын Сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын төсөлтэй танилцаж тодорхой саналуудыг тусгуулахаар хүргүүлсэн. Сүлжээнээс оруулсан саналын гол агуулга нь саналын хуудастай холбоотой дээр дурдсан үйл явцад сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даан нэр дэвшигчид, иргэний нийгмийн байгууллагуудын харилцан тэнцвэртэй хяналт тавих бололцоог бий болгох, саналын хуудасны хамгаалалтыг сайжруулах зэрэг асуудалд голлон чиглэсэн байв. Уг саналыг СЕХ хүлээн авч 2008 оны 6 сарын 8–ны хуралдаанаараа саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж иргэний нийгмийн сүлжээнээс өгсөн саналуудаас заримыг тусгасаныг сүлжээнд нэгдсэн байгууллагууд сайшаан хүлээж авлаа.