Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга долдугаар сарын 14-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярт УИХ-ын гишүүнээр сонгогдсон 66 хүний нэрийг өргөн барьжээ. Эдгээр 66 суудлын 39 нь МАХН, 25 нь АН, нэг нь ИЗН, нэг бие даан нэр дэвшигчид ногдож байна. Үлдсэн 10 суудал буюу УИХ-ын 25 /Баянгол/, 7 /Дорнод/, 18 /Хэнтий/ -р тойргуудын дүнг дахин тоолж буй тул албан ёсоор зарлаагүй байна. Аймаг, дүүргийн тойргийн хорооны эцсийн шийдвэрээр нэгдсэн дүн гаргах учраас маргаангүй сонгогдсон хүмүүсийн нэрийг ч өргөн бариагүй аж.