Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулийн 20.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэг) 2024.6.25-наас өмнө