Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ байгууллагын удирдлагад болон хэсгийн хороонд хүргүүлэх

Огноо: 
2024/06/14 - 2024/06/23

Хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэг) 2024.6.21-нээс өмнө

Сум, дүүргийн сонгуулийн хороо хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэг) 2024.6.23-наас өмнө

Сонгууль