Телевизийн мониторинг

Сүлжээний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ—ын 2016 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Мониторингийн зорилго нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд  МҮОНТ, ТV9, MN25, ТV5, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгов. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.

6 сарын 8-28-ныг дуустал үргэлжлэх 5 үе шаттай хийгдэж буй судалгааны 6 сарын 8-10 өдрийг хүртэлх сурталчилгааны өмнөх үе болон албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойших 6 сарын 11-13-ны хооронд хийгдсэн судалгааны дүнг танилцуулж байна.

I үе /6 дугаар сарын 02-07/
ТВ
МҮОНТ
TV9
MN25
NTV
UBS
Нийт эфирийн цаг
102:00:00
98:20:00
100:50:02
114:00:00
107:19:13
Сонгуультай холбоотой мэдээлэл
32%
15%
12%
7%
5%


Сурталчилгааны өмнө үе буюу 6 сарын 08-10

1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 271 цаг 05 минут 59 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 36 цаг 21 минут 46 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39%-ийг АН, 15%-ийг МАН-ын мэдээлэл эзэлсэн байна. Харин бусад телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 51%-иар давамгайлжээ. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр АН 53%, МАН 31%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 22% байсан бол “TV9” телевиз намуудад хуваарилсан цагийнхаа 6%-ийг оноосон байна.

Сонгуультай холбоотой мэдээллийн захиалгатай /төлбөртэй/ нэвтрүүлэгт зарцуулсан цаг

I үе /6 дугаар сарын 02-07/
ТВ
МҮОНТ
TV9
MN25
NTV
UBS
Хувь
93%
29%
32%
37%
52%


2.  Нийт 5 телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл давамгайлсан нь 64% байна.  МҮОНТ-ийн мэдээллийн 75% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл илэрсэнгүй. “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн 50% нь эерэг хандлагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бол ТV9 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 40%-тай байв. Бусад телевизүүдийн мэдээллийн 80-аас дээш хувь нь эерэг хандлагатай байна. Энэ нь нам эвсэл, нэр дэвшигчийг агуулгын хувьд хэтэрхий дэмжсэн агуулгатай байгаа нь харагдаж байгаа юм.

Сонгуультай холбоотой мэдээллийн өнгө аяс

I үе /6 дугаар сарын 02-07/
ТВ
МҮОНТ
TV9
MN25
NTV
UBS
Эерэг
2%
4%
56%
48%
73%
Төвийг сахисан
83% 95% 35% 48% 19%
Сөрөг 9% 0% 9% 2% 8%

 

3. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл ихээр цацагдаж байв. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа 82%-ийг эзэлж байсан бол “25 дугаар суваг” телевизэд 92% байв.

Сонгуультай холбоотой мэдээллийн далд сурталчилгаанд зарцуулсан цаг

I үе /6 дугаар сарын 02-07/
ТВ
МҮОНТ
TV9
MN25
NTV
UBS
Хувь
0.1%
20%
8%
16%
25%


4. Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж байгаа бол АН 19%-иар удаалж байна.

5.Телевизүүд сонгогчдын боловсролд анхаарал хандуулах нь сул байна. Тайлангийн хугацаанд МҮОНТ-ээр энэ төрлийн нэвтрүүлэг цацаагүй бол TV9 телевиз 14 минут 31 секундийг сонгогчдын боловсролд зориулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.

Сонгуультай холбоотой мэдээллийн Сонгогчдын боловсролд зарцуулсан цаг

I үе /6 дугаар сарын 02-07/
ТВ
МҮОНТ
TV9
MN25
NTV
UBS
Хувь
3%
35%
25%
37%
4%

Албан ёсны сурталчилга эхэлсэн үе 6 сарын 11-13

1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 268 цаг 43 минут 20 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 39 цаг 38 минут 44 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх дүнтэй харьцуулахад МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн хэмжээ огцом өссөн бол арилжааны бусад телевизүүдэд сонгуультай холбоотой мэдээллийн тоо буурсан хандлага ажиглагдлаа.
Телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 37%-иар давамгайлсан хэвээр байна. Харин эрх баригч АН дундаж дүнгээр 30%-г эзэлж байна.
Телевизүүд тэгш хандах үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Тухайлбал МАН 37%-иар давамгайлсан хэвээр байгаа бол АН мэдээлэл 30%-тай байна. Харин бие даагчдад зарцуулсан цаг нь дундаж дүнгээр 3 %-тай байна.

2. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш эерэг өнгө аястай мэдээлэл өссөн нь ажиглагдлаа. МҮОНТ-ийн төвийг сахисан мэдээлэл буурч эерэг хандлагатай мэдээлэл 25-46% болж өссөн үзүүлэлт гарчээ. ТV9 телевизийн сөрөг мэдээллийн хувь 40-6% болтол эрс буурч, эерэг өнгө аястай мэдээллийн тоо өссөн байна. 

3. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл ихээр цацагдаж байсан. Сурталчилгаа эхэлснээс хойш тухайлбал 25-р суваг телевизийн далд сурталчилгаа 92-40% хүртэл, UBS телевиз 80-4% хүртэл буурсан дүн гарчээ.

4. Албан ёсны сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн телевизүүдээр сонгогчдын боловсролд анхаарч эхэлсэн. Сонгогчдын боловсролд хамгийн их цаг зарцуулсан нь МҮОНТ, ТV9  телевиз байна.

Б. Онон

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг