Глоб Интернэшнл ТББ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна.
2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа автомат төхөөрөмж ашиглан санал тоолох гэж буйтай холбоотой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Мидас ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг хариуцан ажиллаж байна.
Сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн Төлөө Төв нь Нийслэл хотын хүн ам, шилжин суурьшигчид ихтэй, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж байна.
Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдээс УИХ-ын сонгуульд оролцон саналаа өгөхөөр бүртгүүлсэн 4329 сонгогч байгаа бөгөөд эдгээр сонгогчдын саналыг авахаар 4547 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 5 –ны өдөр хэвлэлээ. Саналын хуудсыг хэвлүүлэхдээ нийт бүртгэгдсэн сонгогчдын тооноос 5%-иар их байхаар тооцсон байв.
Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь “Саналын хуудасны мониторинг” хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахаас эхлэн саналын хуудсыг хэвлэх, хамгаалах, архивлах зэрэг бүхий л үйл явцад хөндлөнгийн ажиглалт, мониторинг хийж байгаа юм.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн төлөө төв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж буй билээ. Энэхүү мониторинг Нийслэл хотын хүн ам, шилжин суурьшигчид ихтэй, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт хийж байгаа юм.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үйл ажиллагаанд дээрх журмын дагуу хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд 8 төрийн бус байгууллага хүсэлтээ гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо эдгээр байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч хуралдаанаараа хэлэлцэн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх зөвшөөрөл олгожээ.
Нээлттэй Нийгэм Форум дотоодын иргэний нийгмийн байгууллагын сонгуулийн ажиглагчдад зориулсан сургалтыг 2012 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Шударга сонгууль иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагын төлөөлөл, сонгуулийн өдөр ажиглалт хийх сайн дурынхан хамрагдлаа.
Сүүлийн жилүүдэд санал тоолох явцад дүнг өөрчилж будлиан гаргахаас сэргийлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах үйл явцыг хурдасгах, хүний оролцоог аль болох багасгах зорилгоор сонгуулийг автоматжуулах нь түгээмэл хандлага болж байна.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний
Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгэ
Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр
Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориул
Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвс