Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд нэр дэвшигчдэд хандив өгөх, хүлээн авахыг дараах байдлаар хоригложээ. Хэрвээ хандив өгөхийг хориглосон этгээд хандив өгсөн бол нэр дэвшигч буцаан олгоно гэж хуульд заасан байна. Хууль зөрчсөн тохиолдолд тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасаж, хандивын мөнгийг улсын орлого болгохоор хуульчилжээ.
Шилжилт хөдөлгөөнийг 5 дугаар сарын 30-аас түр хугацаагаар зогсооно Сонгуулийн зардлын хэмжээ 1 тэрбумаар нэмэгдлээ Сонгуульд өрсөлдөх намуудын нэрс тодорлоо
Үндсэн хуулийн цэцээс гаргасан “76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож буй нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэх дүгнэлтээс шалтгаалан УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийг явуулахад зарцуулагдах зардлын дээд хэмжээг дахин тогтоожээ.
Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.
2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулаад байна.
Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж, сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоохоор тусгажээ.
ХУУЛЬ:
Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өм
Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон
Гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө...
Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.
Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгэ