Иргэний нийгмийн хөндлөнгийн ажиглалт гэдэг нь ямар нэгэн нам, улс төрөөс хараат бусаар сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн үйл явцад зөрчил будлиан гарахаас сэргийлж шударгаар зохион байгуулахад хувь нэмрээ оруулах зорилготой сайн дурын үйл ажиллагаа юм.
Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа. 206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Улаанбаатар хот дахь 451 хэсгийн хорооноос 99 буюу 21,9% -д нь иргэний нийгмийн нийт 183 ажиглагч, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгийн 13 хэсэгт 23 ажиглагч хөндлөнгийн хяналт тавьж ажиллаа. Тодруулбал, иргэний нийгмийн хяналтад нийт 112 хэсгийн хороо хамрагдлаа.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажиллахаас 100-д нь иргэний нийгмийн нийт 200 ажиглагч ажиллаж хяналт тавина. Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад 30 ажиглагч бэлтгэн ажиллуулахаар төлөвлөөд байна. Ажиглагчдыг бэлтгэх сургалтыг Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмыг баримтлан шат дараатай зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 194 ажиглагч сургалтад хамрагдаад байна.
Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүл
Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр
Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлд олгоно.
Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд
Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.