Сонгогчдын нэрсийн жагсаалтын мониторинг

Саналын хуудас хэвлэгдэж дууслаа

2008 оны 6-р сарын 19-ны 00 цагт эхэлсэн УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа Үндэсний үнэт цаас хэвлэлийн компанид 3 өдөр үргэлжилсний эцэст 6-р сарын 22-ны орой дууслаа. Энэ хугацаанд 26 тойргийн 1664642 саналын хуудсыг СЕХ-ноос гаргасан хуваарийн дагуу хэвлэн гаргасан бөгөөд “Шударга сонгуулийн төлөө иргэний хяналт” сүлжээний гишүүн Хүний эрх хөгжил төв энэхүү үйл ажиллагаанд ажиглагчаар оролцлоо. Мөн МАХН, АН, Эх орон нам, БНН өөрсдийн ажиглагчдыг оруулсны зэрэгцээ ТЕГ, хэвлэлийн компанийн хамгаалалтын алба аюулгүй байдлыг хангаж ажиллав.

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог 4889 “хий үзэгдэл”-тэй

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Филантропи хөгжлийн төлөө төв, Завхан аймгийн Хуульч эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллагууд хамтран 2008 оны тавдугаар сарын 28-наас эхлэн УИХ-ын сонгуулийн 22 болон есдүгээр тойргуудад сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж байна. Энэ хугацаанд эзгүй айлын хаалга мөргөх, ухуулж тайлбарлаад байхад учир ойлгохгүй зарим баг хороодын засаг дарга нарт баримт бүртгэлээ хураалган дүрэмдүүлэх, нохойд зуулгаж гэмтэх гэх мэт олон бэрхшээлийг даван туулж, хавсарга тавьсан хаврын өдрүүдэд хаяг нь давхардсан 50 мянган иргэнийг олж бүртгэлийг нь тулгаж шалгалаа. 

Завхан аймгийн зургаан багийн 113 хүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад байхгүй байна

Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбараас УИХ-ын сонгуулийн есдүгээр тойргийн нэрийн жагсаалтад байгаа хаягийн давхцалтай 736 иргэний бүртгэлд хаягийн тулгалт хийх ажлыг 2008 оны 6 дугаар сарын 7-ний өдрөөс эхлэн хийж байна. 2008 оны 06 дугаар сарын 7-ноос 6 сарын 12 ний байдлаар бид эдгээр хаягийн 605-д нь тулгалт хийлээ.

Сонгогчдын нэрийн жагсаалт дахь хаягийн давхцалтай иргэдийн бүртгэлд хийх мониторинг

Филантропи хөгжлийн төлөө төвөөс “Сонгогчдын нэрсийн жагсаалтын мониторинг” төслийн хүрээнд УИХ-ын сонгуулийн 22-р тойрог дээр нэгээс дээш хаягийн давхцалтай 79231 иргэний мэдээлэлд хаягийн тулгалт хийх ажлыг 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан хэрэгжүүлж байна. Энэ ажил нийт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Төслийн үндсэн зорилго нь сонгуулийн 22 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цэвэрлэхэд оршиж байгаа бөгөөд Баянзүрх, Налайх дүүргийн нийт 30 хороог хамарч байгаа юм.

Сонгуулийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 16730 иргэдийн 20 гаруй хувь нь “хий үзэгдэл” байна

2008 оны 6-р сарын 4-нөөс 6-р сарын 10-ны өдрийн мониторингийн явцын мэдээ

Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн найман хороо, Налайх дүүргийн зургаан хороонд ажиллаж хаягийн давхцалтай 18602 бүртгэлт тулгалт хийхээс 16730 бүртгэлийг шалгалаа. Шалгасан бүх хүмүүсийн 6570 нь уг хаяг дээрээ байна. Хаяг дээрээ байгаа 6570 хүнээс сонгуулийн үеэр эзгүй байх 442 хүн байгаа бөгөөд эдгээрийн 90 нь гадаад явсан, 352 нь энэ хаягнаас сонгуульд оролцохгүй болон ер нь сонгуульд оролцохгүй, сонгуулийн үеэр хөдөө явна гэж байв. Шалгасан хаяг болон хаяг дээрээ байгаа хүний тоог дараах хүснэгтээс дэлгэрүүлж харна уу.

Баян-Зүрх дүүргийн найман хороонд 900 гаруй хүнийг сонгогчийн нэрийн жагсаалтад илүү бүртгэжээ

2008 оны тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 3-ны хооронд Баянзүрх дүүргийн найман хороонд хаягийн давхцалтай 17587 нэрийн жагсаалтаас 12815 бүртгэлийг хаягаар нь очиж шалгалаа. Тэдгээр иргэдийн 3215 нь сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлсэн хаяг дээрээ байна. 

Хуудаснууд

Сонгууль

Subscribe to Сонгогчдын нэрсийн жагсаалтын мониторинг