Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвс
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ нь 2020 оны УИХ-ын сонгуульд ажиглалт хийх иргэний нийгмийн ажиглагч залуусыг манлайлан, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.
Иргэний нийгмийн ажиглагчид нь сонгуулийн cанал авах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, хяналтын тооллогыг хийж гүйцэтгэх үйл явц холбогдох хууль, журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьдаг.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод 451 сонгуулийн хэсгийн хороо ажиллахаас 100 хэсгийн хороонд иргэний нийгмийн нийт 204 ажиглагч ажиллаж хяналт тавина. Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад 30 ажиглагч бэлтгэн ажиллуулахаар төлөвлөөд байна.
Ажиглагчдыг бэлтгэх сургалтыг Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмыг баримтлан шат дараатай зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 130 ажиглагч сургалтад хамрагдаад байна.
С. Гэрэлмаа
Төслийн удирдагч