2012 - Монголын Ногоон Намын мөрийн хөтөлбөр

Эрхэм зорилго

Эх орныхоо байгалийн унаган төрх, уламжлалт өв соёлоо хамгаалан, Монгол хүний үнэ цэнийг дээдлэх төрийн бодлогыг хэрэгжүүлж, хойч үедээ цэвэр байгаль орчин, хөгжингүй Монгол орныг өвлүүлэхэд оршино.

Үзэл баримтлал

Байгальд ээлтэй оюун санаа, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл санааг баримтлан, даяарчлалыг технологи, мэдээллийн салбарт хүлээн зөвшөөрч, соёл, гүн ухаан, улс төр, нийгэм, үндэсний баялагийн хүрээнд төрт ёсны уламжлалаа дээдэлж, дангаарчлалыг эрхэмлэнэ.

Уриа: Эрхэм ариун амьдралын төлөө цэвэр төрийг цогцлоон байгуулцгаая!

Z_9UYxIds1I
ХавсралтХэмжээ
PDF icon Election_Agenda_2012_Mongolyn_Nogoon_Nam.pdf235.37 KB

Сонгууль