Нэр дэвшигчдийн мэдээлэл байдаг байж болох уу? Зарим хүмүүс тийм хүн дэвшиж байгаа гэнэ л гэхээс тэдний талаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад санал өгөх өдрөө л шийдэх явдал их байдаг шүү.

Асуултын хариулт:

2016 оны 6 сарын 2-д хариулсан.
L. Galbaatar's picture

Өдрийн мэнд.
Сонгуулийн хуулийн 128.12-д зааснаар Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Уг Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авна. Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авна. Ийнхүү хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм.

Иймд та Сонгуулийн ерөнхий хорооны http://gec.gov.mn цахим хуудаснаас нэр дэвшигчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг нийтэд мэдээлсний дараа үзэх боломжтой болох юм.
Энэхүү жагсаалтыг 2016.6.09- ний дотор нийтэд мэдээлэхээр байгаа юм.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

Сонгууль