Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нь сүүлийн сонгуулиудад эрс нэмэгдсэн. Тиймээс Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь 2020 оны УИХ-ын сонгуулиар анх удаа нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийж буй бөгөөд энэ ажлыг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хариуцан ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн фэйсбүүк хуудаснаас түгээж буй мэдээлэл, түүнд үзүүлж буй сонгогчдын хариу үйлдэлд агуулгын шинжилгээ хийж буй бөгөд энэ удаагийн мэдээллээр явцын дүнг танилцуулна. Албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 6 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааг хамрав. Хотын төвийн болон орон нутгийн тодорхой нэг тойрогт нэр дэвшиж буй АН, МАН болон гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт 9 нэр дэвшигчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч дүн шинжилгээ хийлээ.

Мониторингийн дүн

  • Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 13 хоногийн хугацаанд сонгон авсан нэр дэвшигчдийн ФБ хуудастаа оруулсан постын тоо. Тэд өдөрт дунджаар 8-12 постыг оруулж байна.

 

Намын харьяалал
Нийт пост
Постын тоо өдрийн дундаж
1
Зөв хүн электорат
152
12
2
АН
101
8
3
АН
99
8
4
МАН
87
7
5
МАН
83
6
6
Зөв хүн электорат
49
4
7
Бие даагч
48
4
8
МАН
43
3
9
Та бидний эвсэл
31
3
  • Нэр дэвшигчдийн фэйсбүүктээ оруулж буй постын дийлэнх нь эерэг болон төвийг сахисан хандлагатай байна.
  • Нэр дэвшигчдийн постууд нь
  1. Үзэн ядах үг хэллэг агуулагдаагүй,
  2. Олон нийтийг аливаа сөрөг үйл явдалд уриалаагүй,
  3. Сонгуулийн сурталчилгааны болон бусад хууль зөрчөөгүй,
  4. Илт хуурамч, эсвэл үнэн эсэх нь эргэлзээтэй мэдээлэл байгаагүй болно. Нэр дэвшигчийн танилцуулга, сурталчилгаа бүхий агуулгатай постууд байлаа.
  • Нэр дэвшигчид дунджаар 460 орчим хариу үйлдлийг нэг пост дээр авч байна. Үүний 94 хувь нь эерэг, 6 хувь нь сөрөг хандлагатай байна.
 
Намын харьяалал
Нэг постод авч буй Реакшний тоо дунджаар
Үүнээс эерэг реакшний эзлэх хувь
Сөрөг реакшний эзлэх хувь
1
МАН
336
99.7%
0.3%
2
МАН
391
98.5%
1.5%
3
МАН
450
97.6%
2.4%
4
Зөв хүн электорат
652
97.2%
2.8%
5
Зөв хүн электорат
415
96.9%
3.1%
6
Бие даагч
476
96.2%
3.8%
7
АН
333
93.1%
6.9%
8
АН
912
89.3%
10.7%
9
Та бидний эвсэл
170
80.6%
19.4%
  • Нэр дэвшигчийн постыг нэг ижил хүн 3 ба түүнээс дээш удаа шэйр хийж буй тохиолдлуудыг баримтжууллаа. Бүх нэр дэвшигч дээр ийм тохиолдлууд бүртгэгдэв. Тухайлбал, нэр дэвшигчийн тодорхой нэг постыг тодорхой нэг хаягнаас 3-72 удаа шэйрлэж байна. (Энэ харагдац нь судлаачид хязгаарлагдмал харагдах бөгөөд зөвхөн ил харагдаж буй тохиолдлууд юм)
  • Нэр дэвшигчдийн нэг пост дунджаар 80 орчим сэтгэгдэл авч байна.
  • Сэтгэгдлийн агуулгад дүн шинжилгээ хийж үзвэл 99 хувь нь эерэг сэтгэгдэл байна. Энэ үзүүлэлт судалгаанд хамрагдсан бүх нэр дэвшигчдэд адил байна. Эерэг сэтгэгдэл нь ихэвчлэн амжилт хүссэн, дэмжиж буйгаа илэрхийлсэн, өмнө хийж гүйцэтгэсэн ажлуудыг нь онцолсон, УИХ гишүүнээр сонгогдох ёстой хүн гэсэн өнцгөөр бичигдсэн байв.
  • Зохион байгуулалттайгаар сэтгэгдэл бичиж буй байдалд өгсөн үнэлгээ. Нэр дэвшигч бүрийн бүх постууд дээр дор хаяж 10-30 хүн (фэйсбүүк аккаунт) нэг агуулга бүхий сэтгэгдэл бичиж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан.

Ц. Тамир

Сонгууль