Саналын хуудсыг хэвлэх, хүргүүлэх үйл явцыг иргэний нийгмийн байгууллагууд хянах боломжтой боллоо

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс 2008 оны 5-р сард СЕХ-ноос боловсруулсан “УИХ-ын Сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын төсөлтэй танилцаж тодорхой саналуудыг тусгуулахаар хүргүүлсэн. Сүлжээнээс оруулсан саналын гол агуулга нь саналын хуудастай холбоотой дээр дурдсан үйл явцад сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даан нэр дэвшигчид, иргэний нийгмийн байгууллагуудын харилцан тэнцвэртэй хяналт тавих бололцоог бий болгох, саналын хуудасны хамгаалалтыг сайжруулах зэрэг асуудалд голлон чиглэсэн байв. Уг саналыг СЕХ хүлээн авч 2008 оны 6 сарын 8–ны хуралдаанаараа саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж иргэний нийгмийн сүлжээнээс өгсөн саналуудаас заримыг тусгасаныг сүлжээнд нэгдсэн байгууллагууд сайшаан хүлээж авлаа.

Сонгуулийн үйл явц ил тод, үе шат бүрд нь оролцогч талууд хяналт тавих боломжтой байх нь ардчилсан сонгуулийн хэм хэмжээ билээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс 2008 оны 5-р сард СЕХ-ноос боловсруулсан “УИХ-ын Сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын төсөлтэй танилцаж тодорхой саналуудыг тусгуулахаар хүргүүлсэн. Сүлжээнээс оруулсан саналын гол агуулга нь саналын хуудастай холбоотой дээр дурдсан үйл явцад сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даан нэр дэвшигчид, иргэний нийгмийн байгууллагуудын харилцан тэнцвэртэй хяналт тавих бололцоог бий болгох,  саналын хуудасны хамгаалалтыг сайжруулах зэрэг асуудалд голлон чиглэсэн байв.

Уг саналыг СЕХ хүлээн авч 2008 оны 6 сарын 8–ны хуралдаанаараа саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж иргэний нийгмийн сүлжээнээс өгсөн саналуудаас заримыг тусгасаныг сүлжээнд нэгдсэн байгууллагууд сайшаан хүлээж авлаа. Тухайлбал, саналын хуудасны хэвлэх ажлыг хариуцан гүйцэтгэх байгууллагатай хийх гэрээнд харуул хамгаалалт, хариуцлагын тухай асуудлыг нарийвчлан тусгах тухай санал, тойргийн хороодоос саналын хуудсыг хүлээн авах бүрэлдэхүүнд намуудын төлөөллийг оролцуулж хүргэлтийн үйл явцад дотоод хяналтыг бий болгох, түүнчлэн саналын хуудсыг хэвлэх үйл явцыг зөвхөн нам эвслийн төлөөлөгчид бус иргэний нийгмийн байгууллагын мониторчид ч хянах боломжтой байхаар заах тухай саналууд уг журамд тусгалаа олжээ.

Гэвч сүлжээний дэвшүүлсэн зарим нэг чухал санаа ор мөргүй орхигдсоны дээр  дээр, СЕХ-ны баталсан дээрх журамд хяналтын талаар орсон зарим заалт бүрхэг байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, журмын 3. 15-д “Саналын хуудсыг хэвлүүлж дууссаны дараа хэвлэлтийн явцад гарсан гологдол саналын хуудсыг устгах ажлыг талууд хамтран зохион байгуулж тэмдэглэл үйлдэнэ” гэсэн нь чухам ямар талууд болох нь тодорхойгүй. 4.2-д “Тойргийн   хорооноос   томилсон   өөр,   өөр   намын   төлөөлөл   бүхий бүрэлдэхүүн зохих хамгаалалттай ирж саналын хуудсыг хүлээн авах ба боломжгүй тохиолдолд саналын хуудсыг тойргийн хороонд хүргүүлэх ажлыг Хорооны Ажлын хэсэг зохион байгуулна” гэсэн нь тойргийн хороо нь боломжгүй тохиолдолд хэнийг энэ ажилд томилох, алдаж үрэгдүүлвэл  ямар хариуцлага хүлээлгэх, хамгаалалт, хяналтыг хэрхэн хангах талаар анхаараагүй орхижээ. Түүнчлэн саналын хуудастай холбоотой бүхий л үйл явцад бие даан нэр дэвшигчид хэрхэн оролцож хянаж болох тухай тодорхой заалт байхгүй байна.

Сонгууль