Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээний гишүүн МИДАС ТББ нь 2012 оноос эхлэн сонгуульд санал тоолох автоматжуулсан системийг нэвтрүүлснээс хойш УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгийн хяналт, мониторинг хийж ажиллаж ирсэн. Энэхүү хугацаанд автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмж гарган мониторингийн тайландаа тусгаж ирсэн ба тэдгээрийн ихэнхийг СЕХ хүлээн авч дараа дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа хэрэгжүүлж ирлээ.
Ээлжит сонгууль бүрээр улс төрчдийн зүгээс сонгуулийн санал тоолох төхөөрөмжтэй холбоотой хардлага, үндэслэл нь тодорхойгүй сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл гаргах хандлага ажиглагддаг. Тухайлбал, сүүлийн үед сонгуулийн үр дүнг серверт дамжуулахад замаас нь хакерддаг, санал тоолох өөр төхөөрөмж оруулж ирж ашиглаж болно гэсэн мэдээлэл түгээд байгаа билээ.
Энэ дашрамд дурдахад өнгөрсөн сонгуулиар хяналтын буюу техникийн тооллогыг нийт санал хураах байрны 50% хүртэл хувьд нь хийсэн боловч саналын тоо зөрсөн тохиолдол гараагүйг онцлох нь зүйтэй.
Энэ удаагийн хөндлөнгийн мониторинг хийхдээ бид илүү тэмдэглэгээтэй саналын хуудсыг төхөөрөмж уншихгүй болсон програмын нэмэгдэл өөрчлөлттэй уялдуулан тестийн тавил боловсруулсан бөгөөд логик, нягт нямбай байдлын тест хийсэн. Энэхүү тестийн дүн нь хүлээлэгдэж байсан үр дүнтэйгээ тохирсон болно.
Тестэд нэр дэвшигчдийг дангаар нь уншуулах, хоосон саналын хуудас уншуулах, холимог хэлбэрээр уншуулах ЗӨВ хувилбарууд болон илүү тэмдэглээтэй саналын хуудас уншуулах, өөр тойргийн саналын хуудас уншуулах, гадаад оршин суугаа иргэдэд зориулсан саналын хуудас уншуулах, хүчингүй болгосон саналын хуудас уншуулах БУРУУ хувилбаруудыг тус тус Өвөрхангай, Архангай аймагт зориулан бэлтгэсэн машинуудаас санамсаргүй байдлаар сонгож зэрэг тест хийсэн.
Мөн төхөөрөмжийг зөвхөн зайнд залгаж ажиллуулах, машины цаг хугацааг өөрчилж уншуулах, хэвлэсэн билл дээрх мэдээллийн ойлгомжтой байдлыг шалгах, үр дүнгийн билл хэвлэсний дараа модем холбож үр дүнг дамжуулах, хоёр CF буюу компакт дискэнд мэдээллүүдийг хооронд нь жиших, CF дискнээс зурган файлыг СД рүү бичих зэрэг туршилтыг хийж шалгахад алдаа илрээгүй болно.
Цаашид сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч санал тоолох машины талаарх буруу ташаа ойлголтыг залруулах шаардлагатай байна.
Буруу ойлголт |
Тайлбар |
1.Сонгогчдын хэнд саналаа өгснийг бүртгүүлсэн цагаар нь олж болно |
Сонгогчдын бүртгэлийн систем, санал тоолох автоматжуулсан систем хоёр хоорондоо хамааралгүй тусдаа системүүд юм. СД-д зургийн файл хуулагдахдаа санал өгсөн дараалал, он сар өдрөөр бус санамсаргүй байдлаар зөвхөн СД-д хуулсан цаг хугацаагаар хадгалагддаг |
2.Өөр санал тоолох машин худалдан авч ашиглах |
Санал тоолох машинуудын серийн дугаар бүртгэлтэй Сонгууль тус бүрээр програмд зохих өөрчлөлт ордог. Тухайн машинаас хэвлэгдсэн гэдгийг батлах нууцлалтай. |
3. Дүнг сервер рүү дамжуулахад ДУНДААС нь ХАКЕРДАХ |
Санал тоолох машин сүлжээнд холбогдолгүй үр дүнгийн биллийг хэвлэж сонгуулийн хэсэг болон ажиглагчдад өгдөг Хоёр CF дискэнд мэдээлэл зэрэг бичигддэг ба нэгнийх нь лацыг хөдөлгөж СД рүү бичихэд ашиглана үлдсэн нь лацтайгаа СЕХ-нд машинтайгаа буцаж ирдэг. СД дээр бичигдсэн зургийн файлуудыг ажиглагчдад өгдөг Саналын хуудаснуудыг техник тооллогоор гараар тоолдог Хэсгийн хороо гарын үсэг зурсан биллүүдээ үндэслэн тойргийн хороодод дүнгээ илгээдэг Сервер дээр ирж байгаа дүн урьдчилсан дүн ХАКЕРДАХ нь угаасаа ач холбогдолгүй юм. |
4. Гараар тоолох |
Санал тоолох автоматжуулсан систем нь цаг хугацаа хэмнэхээс илүү 2008 онд болсон шиг ХҮНИЙ нөлөөг бууруулах ҮНДСЭН ЗОРИЛГОТОЙ. Төхөөрөмжөөр тоолсон саналыг гараар дахин тоолж баталгаажуулах нь илүү үр дүнтэй. Техникийн тооллогыг 100% хүртэл хийх боломжийг хуулинд тусгаж хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. |
С. Энхжаргал
МИДАС ТББ-ын Гүйцэтгэх захирал. Утас 88119385, 99129385