Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдээс хаягаар нь очиж авсан мэдээлэлд үндэслэн тодорхой хаяг дээр оршин суугч иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад зохих ёсоор бүртгэгдсэн эсэх, түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн мониторингоор илэрсэн зөрчилтэй нэрс энэ удаагийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг тулгаж үзсэн юм.
Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэдээс хаягаар нь очиж судалсны үндсэн дээр үйлдсэн 13836 сонгогчийн нэр бүхий жагсаалтыг холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 18-нд хийж дуусав. Ингэхэд 1706 хүн ямар нэг бичиг баримтын болоод хаягийн зөрчилгүй боловч хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байлаа.
2009 оны тавдугаар сарын 12-18-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн явцын тайлан
Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийх төслийг 2009 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдээс хаягаар нь очиж авсан мэдээлэлд үндэслэн тодорхой хаяг дээр оршин суугч иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад зохих ёсоор бүртгэгдсэн эсэх, түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн мониторингоор илэрсэн зөрчилтэй нэрс энэ удаагийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг тулгаж үзсэн юм.
Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэдээс хаягаар нь очиж судалсны үндсэн дээр үйлдсэн 13836 сонгогчийн нэр бүхий жагсаалтыг холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 18-нд хийж дуусав. Ингэхэд 1706 хүн ямар нэг бичиг баримтын болоод хаягийн зөрчилгүй боловч хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байлаа. Түүнчлэн бидний судалгаанд хамрагдсан хаягууд дээр оршин суудаггүй 1247 хүнийг дээрх хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн байгаа нь илэрсэн. Эдгээр иргэдийн хувьд шилжин суурьшсан боловч хорооноосоо хасалт хийлгээгүй, биднийг жагсаалт үйлдэх үеэр түр оршин сууж байгаад үндсэн оршин суугч болж бүртгүүлсэн, өөр сонгуулийн хэсгээс сонгогчын үнэмлэхээ шилжүүлж ирсэн зэрэг янз бүрийн шалтгаантай байж болох бөгөөд үүнийг тодруулах ажлыг мониторингийн баг яг одоо хийж байна. Түүнчлэн дээр дурдсан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байгаа 1706 сонгогчтой мониторингийн багийнхан холбоо барин харъяа хэсгийн хороондоо хуульд заасны дагуу өргөдөл гомдол гарган сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлэн сонгогчийн үнэмлэхээ авах талаар зөвлөж байна.
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн 30 хорооны 47354 сонгогчдын нэрийн жагсаалтыг хянаж үзэхэд 17222 нэрийн жагсаалтад орох ёсгүй хүнийг илүү бүртгэсэн нь илэрсэн юм. Энэ удаа эдгээр нэрээс түүвэрлэн авсан 4075 иргэний нэрийг Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа сонгуулийн хэсгийн хороодын сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг хяналаа. Ийнхүү хянахад дээрх нэрсээс 3526 нь хасагдсан, 549 нь буюу нийт түүвэрлэсэн нэрсийн 13 хувь нь хасагдаагүй хэвээр байв. Хэсгийн хороодоос энэ талаар зохих тодруулгыг хүсэхэд:
Дээрх 549 иргэний нэрс хасагдаагүй байгаа шалтгааныг бид давхар судлан баталгаажуулна.
Энд онцлон дурдахад Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнгөрсөн жилийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд илэрсэн зөрчилтэй нэрсийг хэсгийн хороодод хүргүүлж эдгээр нэрс сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, хэрэв бүртгэгдсэн бол чухам ямар шалтгаанаар нэрийн жагсаалтад бүртгэгдэх болсон тайлбарыг ирүүлэх үүрэг даалгавар өгч энэ дагуу хэсгийн хороод нягтлан шалгасан байсан. Үүнээс үүдэн бидний түүвэрлэн шалгасан 4075 нэрээс 3526 зөрчилтэй нэр сонгогчдын нэрийн жагсаалтаас арилсан байгаа нь хөндлөнгийн мониторингийн үр дүн гэж үзэж болох юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн дэлгэрэнгүй дүнг хүснэгтээр харуулбал:
Сонгуулийн хэсгийн хороодын сонгогчдын нэрийн жагсаалттай мониторингийн багийн бэлтгэж тулгасан нэрс /хороод тус бүрээр/
№ | Хороо | Сонгуулийн хэсгийн хороо | Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн жагсаалтад байгаа нэрс | Өмнөх мониторингоор илэрсэн хасагдах ёстой нэрс |
1 | 1-р хороо | 1-р хэсгийн хороо | 596 | 159 |
2 | 2-р хороо | 2, 3-р хэсгийн хороо | 610 | 170 |
3 | 3-р хороо | 4-р хэсгийн хороо | 593 | 94 |
4 | 4-р хороо | 5-р хэсгийн хороо | 600 | 90 |
5 | 5-р хороо | 7, 8-р хэсгийн хороо | 599 | 100 |
6 | 6-р хороо | 9, 10-р хэсгийн хороо | 581 | 315 |
7 | 7-р хороо | 12-р хэсгийн хороо | 599 | 70 |
8 | 8-р хороо | 13, 14-р хэсгийн хороо | 600 | 80 |
9 | 9-р хороо | 15,16-р хэсгийн хороо | 616 | 85 |
10 | 10-р хороо | 17, 18-р хэсгийн хороо | 605 | 60 |
11 | 11-р хороо | 19-р хэсгийн хороо | 587 | 35 |
12 | 12-р хороо | 20, 21-р хэсгийн хороо | 598 | 75 |
13 | 13-р хороо | 22-р хэсгийн хороо | 630 | 97 |
14 | 14-р хороо | 23-р хэсгийн хороо | 597 | 90 |
15 | 15-р хороо | 24-р хэсгийн хороо | 540 | 60 |
16 | 16-р хороо | 25, 26-р хэсгийн хороо | 598 | 177 |
17 | 17-р хороо | 27, 28-р хэсгийн хороо | 628 | 60 |
18 | 18-р хороо | 29-р хэсгийн хороо | 630 | 75 |
19 | 19-р хороо | 30-р хэсгийн хороо | 609 | 203 |
20 | 20-р хороо | 31-р хэсгийн хороо | 616 | 50 |
21 | 21-р хороо | 32, 33-р хэсгийн хороо | 529 | 60 |
22 | 22-р хороо | 34, 35-р хэсгийн хороо | 618 | 70 |
23 | 23-р хороо | 36, 37-р хэсгийн хороо | 598 | 50 |
24 | 24-р хороо | 38-р хэсгийн хороо | 604 | 75 |
НИЙТ | 13836 | 4075 |
Дээрх нэрсийн холбогдох хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалттай тулгахад дараахь зөрүү илрэв.
№ | Хороо | Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн нэрийн жагсаалтад байгаа нэрс | Зөрүүтэй нэрс | |
Манайд жагсаалтад байгаа боловч хэсгийн хорооны жагсаалтад байхгүй нэрс | Хэсгийн хорооны жагсаалтад байгаа боловч манай жагсаалтад байхгүй байгаа нэрс | |||
1 | 1-р хэсгийн хороо | 596 | 143 | 42 |
2 | 2, 3-р хэсгийн хороо | 610 | 59 | 14 |
3 | 4-р хэсгийн хороо | 593 | 54 | 46 |
4 | 5-р хэсгийн хороо | 600 | 46 | 20 |
5 | 7, 8-р хэсгийн хороо | 599 | 50 | 38 |
6 | 9, 10-р хэсгийн хороо | 581 | 45 | 69 |
7 | 12-р хэсгийн хороо | 599 | 48 | 67 |
8 | 13, 14-р хэсгийн хороо | 600 | 107 | 121 |
9 | 15,16-р хэсгийн хороо | 616 | 97 | 43 |
10 | 17, 18-р хэсгийн хороо | 605 | 69 | 41 |
11 | 19-р хэсгийн хороо | 587 | 33 | 25 |
12 | 20, 21-р хэсгийн хороо | 598 | 88 | 83 |
13 | 22-р хэсгийн хороо | 630 | 101 | 66 |
14 | 23-р хэсгийн хороо | 597 | 158 | 135 |
15 | 24-р хэсгийн хороо | 540 | 25 | 37 |
16 | 25, 26-р хэсгийн хороо | 598 | 77 | 53 |
17 | 27, 28-р хэсгийн хороо | 628 | 62 | 82 |
18 | 29-р хэсгийн хороо | 630 | 64 | 63 |
19 | 30-р хэсгийн хороо | 609 | 33 | 22 |
20 | 31-р хэсгийн хороо | 616 | 38 | 18 |
21 | 32, 33-р хэсгийн хороо | 529 | 115 | 45 |
22 | 34, 35-р хэсгийн хороо | 618 | 22 | 6 |
23 | 36, 37-р хэсгийн хороо | 598 | 32 | 1 |
24 | 38-р хэсгийн хороо | 604 | 140 | 130 |
НИЙТ | 13836 | 1706 | 1247 |
2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд илэрсэн зөрчил энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг хянасан дүн:
№ | Хэсгийн хороо | Өмнөх сонгуулиар хасагдах ёстой нэрийн жагсаалт | Хасагдаагүй жагсаалтад байгаа |
1 | 1-р хэсгийн хороо | 159 |
25 |
2 | 2, 3-р хэсгийн хороо | 260 |
2 |
3 | 4-р хэсгийн хороо | 94 |
15 |
4 | 5-р хэсгийн хороо | 5 | 2 |
5 | 7, 8-р хэсгийн хороо | 36 | 4 |
6 | 9, 10-р хэсгийн хороо | 315 | 22 |
7 | 12-р хэсгийн хороо | 80 | 13 |
8 | 13, 14-р хэсгийн хороо | 107 | 26 |
9 | 15,16-р хэсгийн хороо | 121 | 14 |
10 | 17, 18-р хэсгийн хороо | 269 | 82 |
11 | 19-р хэсгийн хороо | 35 | 0 |
12 | 20, 21-р хэсгийн хороо | 126 | 10 |
13 | 22-р хэсгийн хороо | 320 | 16 |
14 | 23-р хэсгийн хороо | 128 | 13 |
15 | 24-р хэсгийн хороо | 281 | 4 |
16 | 25, 26-р хэсгийн хороо | 177 | 6 |
17 | 27, 28-р хэсгийн хороо | 273 | 35 |
18 | 29-р хэсгийн хороо | 79 | 15 |
19 | 30-р хэсгийн хороо | 203 | 13 |
20 | 31-р хэсгийн хороо | 239 | 75 |
21 | 32, 33-р хэсгийн хороо | 188 | 53 |
22 | 34, 35-р хэсгийн хороо | 269 | 39 |
23 | 36, 37-р хэсгийн хороо | 145 | 38 |
24 | 38-р хэсгийн хороо | 166 | 28 |
НИЙТ | 4075 | 549 |
Мониторинг хийхэд дараахь хүндрэлүүд гарч байлаа. Үүнд:
Төслийн удирдагч: Ч.Мөнхцэцэг,
Филантропи Хөгжлийн Төлөө Төв ТББ
Утас: 316543