Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Сонгуулийн саналыг автоматаар тоолох болсон нь 2008 оны УИХ-ын сонгуулиар томсгосон тойргуудад гараар санал тоолоход ажиглагдсан зөрчлүүдээс улбаатай бөгөөд 2012 оны сонгуулиас эхлэн санал тоолох сканнер хэлбэрийн хагас автоматжуулсан системийг ашиглах болсон билээ. Энэхүү санал тоолох төхөөрөмж нь сонгуулийн хэсгүүд дээр санал тооллогын урьдчилсан дүнг гарган дамжуулахад ашиглагддаг.
Санал тоолох явцын ил тод, хяналттай байдлыг хангах үүднээс тухайн хэсэгт хураасан саналын зургийн файлыг бүх ажиглагчдад СД дээр бичиж өгдөг. СД дээр бичихдээ саналын нууцлалыг хадгалах үүднээс файлуудыг санамсаргүй байдлаар хольж бичдэг. Нам, эвсэл, бие даагчдын ажиглагчид үүнээс хэвлэж эсвэл дэлгэцнээ гарган тоолж үр дүнг тулгах боломжтой. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн хуулийн 71.15-д заасны дагуу Хяналтын тооллого хийх журмаар тойргийн хэсгүүдээс 50 хүртэлх хувийг санамсаргүй байдлаар сонгож сонгогдсон хэсгүүд дээр саналыг гараар тоолж баталгаажуулдаг билээ.
2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавилаа. Нам, эвслийн ажиглагчдын хувьд 19 нэгжээс 7 нь хөндлөнгийн ажиглалтад оролцлоо. Эрх авсан нам, эвслийн төлөөлөгчид СЕХ-ны Мэдээллийн технологийн ажлын хэсэгтэй техникийн зөвлөгөөн хийж хэдийд хэрхэн шалгах хуваариа тохиролцсон бөгөөд ажиглагчид өөрсдийн хүсэлтээр тойргоо сонгосон болно.
МИДАС ТББ бүх нам эвслийн хөндлөнгийн тестэд байлцаж арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Санал тоолох төхөөрөмжийн тестийг хийхдээ СЕХ-ны гэрчилгээжүүлж, ачуулахаар бэлтгэсэн төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж бодит саналын хуудаснаас 20 хуудас авч дараах тестүүдийг хийж үзлээ. Үүнд:
Мөн мэдээлэл дамжуулах, серверийн дүн, CF картад бичигдсэн зургийн файл тулгалт хийх шалгалтуудыг хийж туршиж үзэхэд хүлээгдэж байсан үр дүнтэй нийлж тестийг бүрэн давсан болно.
Огноо
|
Тойрог
|
Хамтарсан нам, эвсэл
|
Нэмэлтээр шалгасан тест
|
Тайлбар
|
6.10
|
Увс 15-р тойрог
|
АН
|
Үлдсэн цөөн хуудсаар үлдсэн цэгийг шалгасан
|
Өөрсдөө тестээ эхэлсэн байсан
|
6.10
|
Завхан 9-р тойрог
|
МАН
|
CF картын нэгийг авч асаах оролдлого
|
179 хуудас
|
6.15
|
СХД 28-р тойрог
|
Ногоон нам, Шинэ эвсэл
|
Бар код дээр тэмдэглэх
|
164 хуудас
|
6.15
|
СХД 27-р тойрог
|
Та бидний эвсэл
|
Өөр бал, өөр өнгөөр будах, давхар хуудас уншуулах
|
Цагаар хаах асуудал хөндсөн
|
6.16
|
СБД 24-р тойрог
|
Сахигтун 19 эвсэл
|
Өөр газар координатаар тэмдэглэж шалгасан
|
175 хуудас
|
6.16
|
БЗД 22-р тойрог
|
Их эв эвсэл
|
|
236 хуудас
|
Санал:
С. Энхжаргал